Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Бодь Констракшн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хяналтын инженер

Барилгын  угсралтын ажилтай холбоотой анхан шатны бүх бүртгэл, бичиг баримтууд, ил далд ажлын актуудын хөтлөлтөд хяналт тавих; Төслийн талбайд хүлээн авсан барилгын материалд хяналт, шалгалт хийх Гүйцэтгэгч компанийн төслийн ажилтнуудад ажлын чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар, чиглүүлэг, зөвлөмж өгөх; Гүйцэтгэгч компанийн төслийн ажилтнуудад ажил гүйцэтгэх технологийн зааварчилгааны дагуу сургалт мэдээлэл хүргэх, ажилд мөрдлөг болгох; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх, хэрэгжилтийг хангаж ажиллах, тайлагнах; Зураг төслийн дагуу угсарч барих ажлыг зохион байгуулахад хөндлөнгийн хяналт тавих, инженерийн хяналт тавих, барилга байгууламжийн төлөвийг үнэлэх, бат бөх чанарыг тооцоолол зураг төсөл, зохион зохих норм дүрмийг хангаж ажиллах;

Гагнуурчин/Өндөр цагаан цахиурт/ ХХК

Барилгын металл фасадны гагнуур хийх Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу

Цахилгаанчин/Их бодь инженеринг ХХК/

Барилгын цахилгааны самбар угсрах, хаягжуулах, хэвийн ажиллагаанд хяналт тавих; Газардуулга хийх; Гадна, дотор талбайн гэрэлтүүлэг хийх; Барилгын гадна, дотор цахилгаан хангамжийн угсралт хийх; Цахилгаан утас, кабелын гэмтлийг илрүүлэх,засварлах; Тэжээлийн утас татах, далдлах, Цахилгааны хар хоолой, хроп суулгах, Төслийн талбай дахь цахилгаан тоног төхөөрөмжийн анхан шатны засвар;  

ХАС-ийн зургийн инженер /Өндөрхаан Арт ХХК/

Барилгын халаалт, агаар сэлгэлтийн төлөвлөлтийн шийдлийг гаргах, зураг төсөл тооцоог холбогдох норм дүрмийн дагуу боловсруулж гүйцэтгэх; Шинэ технологи, барилгын материалын судалгаа хийж дэвшилтэт шийдлийг эрэлхийлэх; Төсөл тухай бүр дээр зураг төслийн архитектор, инженерүүд, шаардлагатай тохиолдолд захиалагч талтай нягт уялдаа холбоотой ажиллах; Барилга угсралтын ажлын явцад төслийн талбайд хуваарийн дагуу зохиогчийн хяналт хийж, дүгнэлт гаргах, баримт бичиг боловсруулах;

ЦБУ-н зургийн инженер /Өндөрхаан Арт ХХК/

Барилгын цэвэр бохир усны төлөвлөлтийн шийдлийг гаргах, зураг төсөл тооцоог холбогдох норм дүрмийн дагуу боловсруулж гүйцэтгэх; Барилгын дотор усан хангамж ариутгах татуургын зураг төсөл боловсруулах; Шинэ технологи, барилгын материалын судалгаа хийж дэвшилтэт шийдлийг эрэлхийлэх; Төсөл тухай бүр дээр зураг төслийн архитектор, инженерүүд, шаардлагатай тохиолдолд захиалагч талтай нягт уялдаа холбоотой ажиллах; Барилга угсралтын ажлын явцад төслийн талбайд хуваарийн дагуу зохиогчийн хяналт хийж, дүгнэлт гаргах, баримт бичиг боловсруулах;

Хүргэлтийн жолооч /Их бодь фүүдс/ ХХК

- Ажилчдын хоолны хүргэлт хийх - Ажилчдын цайны газрын бараа материал цуглуулахад тээврийн үйлчилгээгээр хангах

IT инженер

20-иод ажилтантай оффисын ажилчдын хэрэглээний программ хангамж, техник хангамжийн хэвийн ажиллагааг хангах Дотоод сүлжээг зохион байгуулах; Ажилтнуудын мэдээллийн технологийн хэрэгцээнд тохируулж техник болон программ хангамжийн анхан шатны сургалтыг зохион байгуулах; Гэх мэт байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааны хэвийн байдлыг ханган, ажилтнуудад дэмжлэг үзүүлж, шинэ техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан явуулна.

Металл хийцийн инженер/Их бодь инженеринг/ ХХК

Металл хийцийн зураг боловсруулах, тооцоолол хийх, металл хийцийн стандарт, техникийн шаардлагыг судлах Техникийн болон аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж шийдэл гаргах. Эрсдэлийн үнэлгээ хийх Материал худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих Үйлдвэрлэлийн ажлын явцыг хянаж, тайлагнах, асуудлыг шийдвэрлэх

Ерөнхий инженер

Инженер техникийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; Ажилтнуудыг чиглүүлэх, сургах, мэргэшүүлэх; Төслийн барилгын ажлыг БНБД дагуу стандартад нийцүүлж, техникийн хяналт хийж ажиллах; Барилга угсралтын ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгүүлэх; Хяналтын тооцоолол гаргах; Бараа материалын тооцоо болон төслийн төсөв гаргаж бараа материалын зарцуулалтад хяналт тавих; Барилга угсралт болон бусад ажлын үе шатанд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэн ажиллах;

Сантехникч /Их Бодь Инженеринг ХХК/

Компанийн хэмжээнд дулаан авах үеийн бэлэн байдлыг хангаж, үзлэг шалгалт хийж ажиллах; Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа барилга обьектын цэвэр бохир ус, дулааны шугамд гарсан гэмтэлийг хурдан шуурхай илрүүлэх; Сантехникийн шугам хоолойд гарсан гэмтэлийг хурдан шуурхай засварлах; Сантехникийн шугам хоолой, угаалтуурын крант сифон, уян хоолойд үзлэг шалгалт хийж, хэвийн ажиллагааг хангуулахад шаардагдах сэлбэг, материалыг захиалах; Удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг хурдан шуурхай гүйцэтгэх; Компанийн хэмжээнд хийгдэх барилгын ажил, засварын ажилд оролцох;

Сантехникийн инженер/Их бодь инженеринг/ ХХК

- Барилгын сантехникийн гадна, дотор угсралтын ажил гүйцэтгэх  - Цэвэр бохир усны ажлын ил, далд ажлын акт, тэмдэглэл, зурагжуулалтыг хөтлөх - Материалын хэрэглээ, тогтоосон шаардлагатай татан авалтанд хяналт тавих  

Холбоо дохиоллын инженер/Их бодь инженеринг/

Барилга байгууламжийн холбоо дохиолол (галын дохиолол)-ийн шийдэл гаргах, зураг-төсөл боловсруулах, төлөвлөлт гаргах; Суурилагдсан холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх; Холбоо дохиоллын систем, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх; Барилга, байгууламжийн холбоо дохиоллын системийн засварын ажилд хэрэглэж буй тоноглол, гүйцэтгэл нь зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих; Холбоо дохиоллын системийн засвар үйлчилгээний баг ахлах, ажлыг зохион байгуулалтыг төлөвлөх, ажлын төлөвлөгөө боловсруулах, ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах; Холбоо дохиоллын системийн найдвартай хэвийн ажиллагаа, системийн бэлэн байдлыг хангах;

Хүний нөөцийн менежер

Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтан дээр ажиллах; Гүйцэтгэлийн тайлан гаргах; Шинэ ажилтны чиглүүлэх сургалт, хандлага харилцаа болон бусад сургалтыг зохион байгуулах; Байгууллагын тогтсон идэвхжүүлэлтийн хөтөлбөрийг хянах, тасралтгүй байдлыг хангах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажлын чиг үүргийг гүйцэтгэх;

Барилгын ХАБЭА-н инженер

Барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх; ХАБЭА-н дотоод сургалт зохион байгуулах; Осол аваараас урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хөгжүүлэх Ажиллагсдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Оосорлогч, дохиочин

Төслийн талбайд хэрэгжиж буй өргөлт болон оосорлогооны ажлыг техникийн болон АА-ны дүрэм журам, стандартын дагуу гүйцэтгэх. Үүний хүрээнд краны багтай хамтран ачааны жинг тодорхойлох, ачааг зөв оосорлох, краны өргөлтийн зайд болон оператортой холбогдох үед саад байгаа эсэхийг нягтлан шалгах.

Заслын нярав

- Барилгын талбайн бараа материал, эд хөрөнгө түүний зарцуулалтын анхан шатны бүртгэл; - Тооцоог хяналт тавьж, зохих захиалгыг өгч бэлтгэн нийлүүлж, хадгалалт хамгаалалтыг хариуцах; - Бараа бүтээгдэхүүний тайлан гаргах; - Агуулахын гадна, дотно орчны эмх цэгц, цэвэр байдлыг хангаж ажиллах;

Тооцооны нягтлан бодогч

Компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах; Төслийн бараа, материалын орлого зарлагын гүйлгээ болон бусад АБТ-нд заасан чиг үүргийн хүрээнд ажиллана;

Каркасны мужаан

Барилгын компанид үндсэн ажилтнаар орж карказны мужааны ажил болон өвлийн улиралд дотор хаалга, гипс гэх мэт мужааны ажил хийж гүйцэтгэх.

Тээврийн компанид жолооч /"Их бодь экүйпмэнт" ХХК

Барилгын бараа материал зөөвөрлөх; Машины бүрэн бүтэн байдлыг хангах;

Талбайн инженер

Барилга угсралтын ажлыг зураг, норм стандартын дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавих; Төслийн талбайг удирдлагаар хангах, өдөр тутмын ажлыг зохион байгуулж зааварчилгаа өгөх; Ил, далд ажлын акт баталгаажуулах; Ажил тус бүр дээр бараа материалын тооцоо гаргаж урьдчилсан төсөв гаргах; Улсын комиссын бичиг баримт бүрдүүлэх /акт, фото зураг, материалын сорил/

Барилгын туслах

Барилгын хашааны эмх цэгц, цэвэрлэгээ ХАБЭА-н ажилд туслах, Барилгын материал зөөх, Агуулах цэгцлэх

Заслын инженер

Барилгын төслийн дотор заслын ажилд мөрдөгдөх норм дүрэм,стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих,чиглүүлэх; Бараа материал орц нормын дагуу хийгдэж буйд хяналт тавих,зарцуулах,захиалах; Өөрийн удирдлагад байгаа ажилтнуудын ажлыг хуваарилах,хянах, чиглүүлэх,бүтээмжтэй ажиллуулах; Ажлын цаг ашиглалт, сахилга бат, ХАБЭА-н хэрэгжилт дээр хяналт тавих;

Барилгын харуул хамгаалалтын ажил

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Барилгын ХАБЭА хариуцсан ажилтан/Их бодь инженеринг/

Барилгын талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдүүлэх; ХАБЭА-н дотоод сургалт зохион байгуулах;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Цагаан Хуаран хотхоны хойно, 127А байр 104 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.