|
“Интерактив Би Ай” ХХК нь програм хангамж боловсруулах, бизнесийн болон төсөвт байгууллагуудын мэдээллийн системийн цогц шийдлийг нийлүүлэх, байгууллагын онцлогт таарсан нэмэлт системүүдийг боловсруулах, хөгжүүлэх, түүнтэй холбоотой дэмжлэгийн үйлчилгээг үзүүлдэг. Манай компани санхүүгийн болон бусад програм хангамж, цогц системүүд (ERP) боловсруулах, програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, олон улсын хэмжээнд програм хангамжийг экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
ХҮНИЙ НӨӨЦ Манай мэргэжилтнүүд Орос, Болгар, Тайланд, Герман, Монголын их дээд сургуульд програм хангамж, электроник, санхүүгийн мэргэжил эзэмшсэн, туршлагатай, гар сэтгэл нийлсэн хамт олон бөгөөд үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хирээр шинэ залуу боловсон хүчнээр хүний нөөцөө байнга тэлсээр байгаа билээ. Одоогоор компани нийт 80 гаруй ажилтантай бөгөөд үйл ажиллагааны хувьд хэд хэдэн үндсэн чиглэлээр ажиллаж байна. |