Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЖИН ХӨ ФЭНГ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБЭА-н СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН

Уурхайн өдөр тутам мөрдөгдөх  ХАБЭА-н хууль, дүрэм зааварчилгааг мөрдлөг болгон ажиллах ХАБЭА сургалтын төлөвлөгөө боловсруулан батлуулж, уурхайн нийт ажилнуудад  ХАБЭА-н чиглэлийн бүхий л сургалтыг орох, хэрэгжилтийг хангаж, тайлагнах ХАБЭА-н сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, сургалтын материал боловсруулж, сургалт орох

Уулын сургагч

Уурхайд ашиглагдаж байгаа хүнд даацын машин механизмын онолын сургалт явуулах, операторчийн ур чадварын үнэлгээ хийх, техник ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх  Сургалтын материал боловсруулах, тайлан хөтлөх, бүртгэл хийх  Операторуудын техник ашиглалтын горимыг байнга мөрдүүлж хэвшүүлэх Уурхайн талбайд ашиглах бүхий л машин механизмын сургалтыг зохион байгуулна.  Операторуудын ур чадварын матриц үүсгэж шаардлагатай операторуудыг олон төрлийн техникт сургах Сургалтын бүртгэл, өдөр тутмын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах Уурхайн хүнд машин механизмын ашигтай ажиллагааг судалж зөв арга, аргачлалаар бие даан боловсруулан батлуулан ажиллах.  Үйл ажиллагааны стандарт ажлын зааварчилгаа, журам боловсруулах чадвартай байх Шаардлагатай сургалтын хөтөлбөр материалуудыг бие даан хурдан шуурхай батлуулан ажиллах

ХАБЭА-н албаны дарга

ХАБЭА-н тухай хууль тогтоомж болон бусад холбогдох журам, стандартын хүрээнд компанийн ХАБЭА-н албыг удирдах, зохион байгуулалт, бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих. Нийт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготой хөтөлбөрүүдийг удирдах боловсронгуй болгох, хэлтсийн удирдлагууд болон ахлах ажилтнуудтай хамтран тэдний ажиллах хүчийг аюулгүй, чадварлаг, мэргэжлийн байдлаар удирдан зохион байгуулах. ХАБЭА-н хууль тогтоомжыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, нийт ажилтнуудыг аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын байранд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

Геологич ажилд авна

 Уурхайд нүүрсний чанарт хяналт тавих, түүнийг олборлоход шаардлагатай геологийн мэдээлэл өгөгдлүүдээр хангах, тайлагнах. Гол ажил нь нүүрс олборлолтын талбайд ажиллаж хөрс нүүрсийг 4 төрлөөр ангилаж ачихад хяналт тавьж ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.

Маркшейдер инженер

Уурхайн ашиглалтын талбайд хийгдэх маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалт газрын хэвлийн маршейдерийн зураглал, уулын ажлын болон маркшейдерийн ажлын төлөвлөгөө тайлан хийж уурхайн төлөвлөлтийн инженерийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг хийж гүйцэтгэх. Уурхайн хэмжилтийн ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах Уурхайн боловсруулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах Хэмжилт боловсруулалтын ажлын талаархи мэдээллийг уурхайн удирдлагад цаг тухайд нь хүргэж байх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар, 11 хороо, Цагдаагийн, 64,47тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.