Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 394 удаа нээгдсэн
Khumuunii amidral setguul

Хүмүүний амьдрал сэтгүүл

Khumuunii amidral setguul

 Гэр бүл танин мэдэхүй, чөлөөт цагт зориулсан Хүмүүний амьдрал сэтгүүл нь анхны дугаараа гаргаснаас хойш хоёрдахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 16 дугаарыг уншигчдынхаа гар дээр тавиад байна. Хүмүүний амьдрал сэтгүүл нь 48-68 нүүрээр хэвлэгддэг бөгөөд хэвлэлийн түүхэнд хувь хүний амьдрал, амжилтыг мөнхлөн үлдээх зорилготой, нөгөө талаараа залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амжилтанд уриалан дуудах, цаг үеийнхээ баатар нь болсон хүмүүсийн ажил амьдралаас суралцах зэрэг олон сайн талыг шингээж чадсанаараа онцлог юм. Мөн бид сүүлийн үед захиалагчдынхаа хүсэлтээр аймаг орон нутгийн алдартнуудыг багтаасан тухайн аймгаар овоглогдсон сэтгүүлийг гаргаж байгаа бөгөөд энэ сэтгүүл маань тухайн аймагтаа үнэгүй тараагдахаас гадна Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэд нутгийн зөвлөлийнхөнд давхар хүрдэг боллоо.

Түүнчлэн Хүмүүний амьдрал сэтгүүл нь Улаанбаатар хотын номын сүлжээ дэлгүүрүүдээр  худалдаалагддаг бөгөөд борлуулалтын тоо өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидний ажлын амжилт билээ.  Ингэснээр бид бусад сэтгүүлүүдийг бодвол харьцангуй монгол орныг бүхэлд нь хамарсан олон тооны уншигчдад хүрсэн сэтгүүл болж чадлаа.

Манай сэтгүүл

       -     Сар бүр 3000-5000 уншигч захиалагчдад хүрдэг.

       -     УИХ-ын 76 гишүүн, бүх яам, Монгол улсад байгаа бүх элчин сайдын яамдуудад албан ёсоор хүргэгддэг тул тодорхой тооны   уншигчдад түрүүлж хүрдэг.

       -     Номын бүх дэлгүүрүүд, “Миний дэлгүүр”, “Номин”, “Макс  групп”, “Сансар”-ын сүлжээ дэлгүүрүүдээр, бусад цэгүүдээр нийт 66 борлуулалтын цэгээр худалдаалагддаг.

       -      Их дээд сургуулиудын номын сангуудаар тараагддаг .


Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2007
Ажилчдын тоо: 1-5

Холбоо барих хаяг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж Алтан Гадас сэтгүүлийн байр.
Утас: 91027070
Факс: 11-319414
Имэйл: nyamka0109@yahoo.com
Вэб: http://

Манай хамт олон