Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 8408 удаа нээгдсэн
MAK

Монголын Алт групп

MAK
“Монголын Алт” (МАК) ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөх нэн тэргүүний зорилтыг өмнөө тавьж ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд МАК компани амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, дотоодод төдийгүй хилийн чанадад өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлж чадсан юм. Компанийн амжилтыг Монгол Улсын Засгийн газар, МYХАYТ-аас гадна гадаадын байгууллагууд өндрөөр үнэлж, нэр хүнд бүхий шагналаар удаа дараа шагнасныг Та бүхэнд дуулгахад таатай байна.

Эдийн засаг дэлхий нийтээр даяарчлагдаж буй өнөө үед МАК компани өөрийн үйл ажиллагаа болон төслүүдээ байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэргэжлийн өндөр ур чадвар бүхий үндэсний боловсон хүчний оюун, чадлаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Бидний ажилд үргэлж туслан дэмжиж, хамтран ажилладаг бизнесийн бүх түнш, хамтрагчиддаа тус корпорацийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Бидэнтэй харилцан ашигтай хамтран ажиллахыг сонирхож буй Та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Байгалийн арвин баялаг нөөц, нөхөрсөг зочломтгой ард түмэнтэй Монгол Улс Та бидний бизнесийн таатай орчин байж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Б.НЯМТАЙШИР
“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК-ИЙН
ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 1993

Холбоо барих хаяг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол

14-р байшин, Шуудангийн хайрцаг 237
Утас: 455882, 450199, 455785
Факс: 458075
Имэйл:
Вэб: http://www.mak.mn/

Манай хамт олон