Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 2246 удаа нээгдсэн
Mandukhai Khatan Co.,Ltd

Мандухай Хатан ХХК

Mandukhai Khatan Co.,Ltd

Тус компани нь анх 1990 онд "Мандухай" пүүс нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний "Мандухай Хатан" ХХК нь нүүр цэвэрлэгч сүүн шингэн, өдрийн болон шөнийн тэжээлийн тос, нүүрэнд иллэг массаж хийх зориулалттай маск, үсний тос, гар хөлийн тос, хүүхдийн тэжээлийн тос, үсний шампунь, ангижруулагч зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр нь манай орны хуурай, эрс тэс уур амьсгал, Монгол хүний арьсны онцлогт тохирсон, байдгаараа онцлогтой. "Мандухай Хатан" ХХК нь "Хүн арддаа чанартай, хямд бүтээгдэхүүнээр үйлчлэх" эрхэм зорилго тавьж ажилладаг. Төрөл бүрийн амин дэм, биологийн идэвхит эрдэс бодисоор баялаг чацаргана, гүүний саам, зөгийн бал, зуун наст зэрэг цэвэр байгалын гаралтай түүхий эд ашиглан арьсыг сэргээх, залуужуулах, чийгшүүлэх, хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэж, тэдгээрийн талархлыг зүй ёсоор хүлээж байдаг юм.

"Мандухай Хатан" ХХК нь 1998 оны Олон улсын үзэсгэлэн яармагийн хүрэл медалийг 'Яргуй' гарын тосоор хүртсэн. 1999 онд "Хэрэглэгчийн найдвартай түнш" байгууллагаар шалгарсан. 2000 онд Олон улсын хаврын үзэсгэлэн яармагаас ХААҮЯ-ны дурсгалын медалиар тус тус шагнагдсан. Цаашид тус компани нь шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн шинэ дэвшилтэд техник технологи ашиглан байгалийн цэвэр түүхий эдээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүтээгдэхүүний чанар болон тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 1990 он

Холбоо барих хаяг

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороолол 12-р байр, 181-184 тоот
Холбооны 23-р салбар ш/х-604

Бусад олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд:
Мандухай Хатан ХХК блог
Мандухай Хатан ХХК Facebook Fan Page
Мандухай Хатан ХХК Twitter
Мандухай Хатан ХХК Youtube
Утас: 976-11-360914
Факс: 976-11-363077
Имэйл:
Вэб: http://mandukhai-khatan.mn/