Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 1248 удаа нээгдсэн
Mongol Global LLC

Монгол Глобал ХХК

Mongol Global LLC

Бидний тухай....

1996 онд Монгол Глобал ХХК-ийг үүсгэн байгуулж худалдаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн билээ. 1996-2000 онд компанийн зах зээлд өрсөлдөх үйл ажиллагааны чиглэлийг олох, компанийн хөрөнгө санхүүгийн хуримтлалыг бий болгох чиглэлээр ажилласан. 2000 оноос компанийн үндсэн хөрөнгийг бий болгох, үйл ажиллагааныхаа шинэ чиглэл бий болгож салбаруудыг байгуулахад хөрөнгө оруулалт хийхэд түлхүү анхаарч ажиллан улмаар Европын орнуудаас барилгын сайн чанартай материал импортлон эх орны барилгын салбар, хүн амын хэрэгцээнд нийлүүлэх, барилгын салбарт хөрөнгө оруулах чиглэлд голлон ажиллаж барилгын салбарын тэргүүлэх үндэсний компаниудын нэг болохын төлөө хичээн ажиллаж ирлээ. Монгол Глобал ХХК-ийн үйл ажиллагаа нь олон улсын ISO 9001, ISO 9002, ISO 14001 чанарын сертификаттай төрөл бүрийн барилгын материал, орчин үеийн халаалтын системийг импортлох, байгаль орчинд халгүй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэх замаар эх орныхоо барилгын салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байна. Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үндсэн хөрөнгийн арилжаа, хотын нийтийн тээвэр, аялал жуулчлалын салбарт бизнесийн хүрээгээ өргөжүүлэн ажиллаж хамтрагч, худалдан авагчидтайгаа харилцан ашигтай байх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Бид “Монголдоо сайхан амьдаръя” уриатайгаар залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлэн улсдаа ихийг хийх бүтээх зорилгоор ажиллаж байна Өдгөө хүртэл бидэнтэй хамтран бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг харилцагч аж ахуйн нэгж байгууллага, худалдан авагч нартаа талархал илэрхийлж байгаадаа таатай байна

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 1996

Холбоо барих хаяг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Тээвэрчидийн гудамж, Нарны зам 55, Саруул төв
Утас: 326226, 70118080
Факс: 322986
Имэйл: info@mongolglobal.mn
Вэб: http://www.mongolglobal.mn

Манай хамт олон