|
МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ Монголын Хүний Нөөцийн Институт нь 2006 оны 9-р сарын 15-нд байгууллагдсан хүний нөөцийн менежментийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжиж хөгжүүлэх, нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээл дээрх анализ судалгааг мэргэжлийн түвшинд хийх, сургалт зохион байгуулах, олон улсын хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагыг бизнест нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах зорилго бүхий мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Эрхэм зорилго Монгол Улсдаа тэргүүлэгч Хүний нөөцийн хөгжлийг дэмжигч мэргэшсэн мэргэжлийн байгууллага болох МХНИ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ * Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөлгөө өгөх, судалгаа хийх, холбогдох арга хэмжээ зохион байгуулах; * Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын Хүний Нөөцийн Менежментийн мэргэжлийн түншүүдтэй харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх; * Хүний нөөцийн хөтөлбөр, төсөл боловсруулж төр засгийн холбогдох байгууллагад өргөн барих ба хэрэгжүүлэх явцад гишүүн байгууллагуудыг дэмжиж оролцуулах; * Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах; * Хамтын ажиллагаатай байгууллагуудыг чадварлаг мэргэшсэн хүний нөөцөөр хангах; * Хүний нөөцийн мэргэжлийн түвшин тогтоох аттестатчилал явуулж мэргэжлийн батламж зэрэглэл олгох; * Гадаад, дотоодын ижил зорилготой төрийн, төрийн бус, бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, туршлага солилцох; * Чадварлаг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх; * Гадаад, дотоодын санхүүжилттэй хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх; * Хурал зөвлөлгөөн, уулзалт семинар, бизнес аялал, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд төлөөлөгч оролцуулах; * Хүний нөөцийн мэргэжлийн тогтмол сэтгүүл эрхлэн гаргаж мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээнэ. Хүний нөөцийн мэргэжлийн ном, товхимол, гарын авлага, сургалтын материал зэргийг цувралаар бэлтгэн гаргаж нийтийн хүртээл болгоно. ГАДААД ХАРИЛЦАА Хамтын ажиллагаатай гадаадын хүний нөөцийн мэргэжлийн байгууллагууд: * Хүний Нөөцийн Менежментийн Нийгэмлэг (Society for Human Resource Managment); * Сингапурын Хүний Нөөцийн Институт (Singapore Human Resources Institute); * БНСУ-ын Үндэсний Хүний Нөөцийн Хөгжлийн Хүрээлэн (National Human Resources Development) * Team Building Asia компани СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА Монголын Хүний Нөөцийн Институт нь чадварлаг боловсон хүчин бэлтгэх, хангах зорилгоор байгууллагын мэргэшсэн боловсон хүчнийг гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх, мэргэшил олгох сургалтанд хамрагдах боломжоор хангах юм. Тухайлбал Хүний Нөөцийн Менежментийн Нийгэмлэг, Сингапурын Хүний Нөөцийн Институт, БНСУ-ын Үндэсний Хүний Нөөцийн Хөгжлийн Хүрээлэн зэрэг хамтын ажиллагаатай ажилладаг гадаадын түнш байгууллагуудаас зохион байгуулдаг сургалтанд хамруулна. |