|
Монголын Лектор Төв нь 2004 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж, илтгэх урлаг, манлайлал, харилцаа, хувь хүний хөгжил, амжилтын талаар олон зуун залуус, иргэд хувь хүмүүс, байгууллагуудыг сургаж ирсэн мэргэжлийн сургалтын байгууллага юм. Манай сургалтуудын онцлог нь: - Дэлхийн түвшний мэдлэгийг Монголын хөрсөнд буулгаж, хувь хүн болон байгууллагын бэрхшээлтэй асуудлыг оновчтой судалж, судалгаанд үндэслэн, түншүүдийн онцлогт тохирсон хөтөлбөрөөр хичээллэдэг. - Сургалтаа STE (Survey, Training, Evaluation) аргаар явуулдаг бөгөөд мэргэжлийн социологич, судлаач, сургагч багш, үнэлгээний мэргэжилтнүүдийн баг ажилладаг. Бид танхимын болон байгууллагуудад зориулсан сургалтуудыг санал болгодог. Танхимын сургалтууд: 1. Амжилтын таван хошуу - Өсвөрийнхөн, залууст чиг баримжаагаа олох, амжилтанд хүрэхэд туслах сургалт 2. Хувь хүний хөгжлийн сургалт - Бүх насныханд зориулсан өөрийгөө хөгжүүлэхэд туслах сургалт 3. Илтгэх урлагийн Реторик сургалт - Илтгэх урлаг, уран илтгэхэд суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан сургалт 4. Карьер менежмент - Ажил эрэлхийлэгч, шинэ ажилд орж буй хүн, карьераа ахиулахыг хүссэн хүн бүрт зориулсан сургалт 5. Мастер борлуулагч - Байгууллагын борлуулалтын ажилтнууд, менежерүүдэд зориулсан 2 өдрийн сургалт 6. СЕО Коллеж - Байгууллагын гүйцэтгэх удирдлага, удирдах ажилтнууд, захирлуудыг сургах, СЕО болоход туслах сургалт Байгууллагуудад зориулсан сургалт: Байгууллагын харилцагчийн үйлчилгээ, менежмент, олон нийттэй харилцах талаар сонгож болох багц сургалтууд Дэлгэрэнгүйг манай www.lector.mn цахим хуудаснаас үзнэ үү. |