|
|
| Mongolian Star Melchers Co., Ltd |
|
Бидний тухай
Монголиан Стар Мелшерс компани (MSM) нь анх 1998 онд ноён Лоренз Мелшерс, Давид Райнер болон хатагтай Сүрэнгийн Болормаа нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан Монгол- Герман-Америкийн хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
МSM ХХК нь олон улсад танил болсон брэнд, бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ 205 ажилтан, албан хаагчид хийгээд нийт хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд чармайн ажиллаж байна
Компанийн бүтэц
MSM компаний 205 гаруй ажилтан албан хаагчдын 80 гаруй хувь нь гадаад, дотоодын баклаврын зэрэгтэй боловсон хүчнүүд юм. Удахгүй та манай компаний зохион байгуулалтын бүтцийн диаграмыг интернэтээр үзэх боломжтой болно.
Бидний амжилт
Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхим нь бидний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2001 оноос 2007 оныг хүртэл “Шилдэг ТОР-100” аж ахуйн нэгжээр, 2005 онд “Шилдэг үйлчилгээ үзүүлэгч, Итгэл хүлээсэн” хамт олноор тус тус шалгаруулаад байна.
Бидний зорилго
MSM компани нь чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчидээ хангадаг, итгэлтэй, нийгмийн хариуцлагатай компани байж ажилчид болон нийт хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягийг дээшлүүлсэн зах зээлд тэргүүлэгч компани байхыг мэрийн ажиллана. Энэ зорилго маань тогтвортой бизнесийн хэв маяг, бие даасан хамт олон, тэдний хамтын хүчээр биелэгдэх болно. |
|