Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Guide үйлчилгээ
Page 1103 удаа нээгдсэн

Улаанбаатар хот болон цаашлаад хөдөө орон нутагт өөрийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компани болон хувь хүмүүс, өрх гэрийн хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний захиалга авч, чанарын өндөр түвшинд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтмол яг цагт нь нийлүүлдэг шинэ үйлчилгээ юм.Санамсаргүй худалдан авалт хийж, төсөв хэтрүүлэхгүй байх боломж, баталгаатай, чанартай эрүүл хүнсээр хүссэн үедээ хангагдаж чадах зэрэг олон давуу талуудтай энэхүү үйлчилгээ нь Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг 21-р зууны эрхэм хэрэглэгч таны цогц шийдэл билээ.

Утасны үйлчилгээ.  319925

      Таны худалдан авахыг хүсч буй өргөн хэрэглээний бараа нь “Замбала”  цуврал каталоги болон “Замбала” онлайн супермаркетад байрлаагүй байсан ч утсаар дэлгэрэнгүй мэдээлэлийг цаг алдахгүй авч захиалах боломжтой

Интернетийн үйлчилгээ /Online supermarket/

    Дэлхийн өнцөг булан бүрээс та хүссэн газраасаа хүссэн үедээ интернэтээр орчин үеийн шинэлэг  супермаркетаар  үйлчлүүлж  Азийн бар гэгдэх  Сингапур улсын  чанартай  брэндээс эзэгтэй нар сонголтоо хийх боломжтой. Удахгүй манай захиалга хүргэлтийн үйлчилгээ 24 цагийн турш таны төлөө үйлчлэх болно. Танд төлбөрийн олон боломжит хувилбарыг санал болгож  байгаа тул өөрт тохирох ямар ч хэлбэрээр төлбөрийн гүйцэтгэлээ  хийж болно.

Факсын үйлчилгээ.

      Бараа бүтээгдэхүүний захиалгыг 976-70112391 дугаарын факсаар хүлээн авна. Санамж: Та хүссэн бараа бүтээгдэхүүнээ факсаар захиалахдаа: Бараа бүтээгдэхүүний нэр /дэлгэрэнгүй/ хэмжээ,  Захиалгын тоо, Захиалга өгч буй хүний овог нэр, регистрийн дугаар, утас, факсын дугаар,  И-мэйл хаягаа  тодорхой бичих шаардлагатай.  Хэрэв бид таны факсыг хүлээн аваад хариу өгөөгүй тохиолдолд 976-11-319925 дугаарын утаснаас дахин лавлаарай.

Каталоги үйлчилгээ /Ширээний супермаркет/

        Интернэтгүй орчинд ч бид танд хүрч үйлчилнэ. Учир нь манайхаас улирал тутамд хэвлэгдэн гардаг цуврал каталогиос та өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүний зураг, нэр, код, тайлбар болон сонирхолтой зөвлөмжийн хамт харж өөрийн сонголтоо хийн захиалгаа өгөөрэй. Захиалгын утас: 319925

 

Давуу талууд
  • Ажилаа хийнгээ, амрангаа, сурангаа хүнсээ цуглуулах боломж
  • Цагаа хэмнэх, үүрэгт ажилдаа төвлөрөх боломж
  • Зардлаа хянах, хэмнэх хамгийн хялбар арга
  • Санамсаргүй худалдан авалт хийх, төсөв хэтрүүлэхгүй байх үндэслэл гм.

 

Үйлчилгээний Ангилал

Зураг

Prod_9453889167f5bcbf603047318b411d26

Холбоо барих хаяг

Хаяг: УБ. СБД. Бага тойруу 6-р хороо. 73-4 тоот
Утас: 70119925
Факс: 330255
Имэйл:
Вэб: http://www.zambala.mn