|
Эрхэмсэг хатагтай ноёдоо !"НОМИН Xолдинг"-ийн нийт хамт олноо төлөөлөн гадаад, дотоодын хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, харилцагчид, иргэд Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. ”НОМИН Xолдинг” ХХК нь одоогоос 17 жилийн өмнө бизнесийн үйл ажиллагаагаа анх эхлэж байсан бол өнөөдөр Монгол улсынхаа бизнесийн салбарт тэргүүлэх зэрэглэлийн байгууллагын нэг болоод байна.Өнгөрсөн түүхээ өнөөдрөөс эргэн харахад манай компани нь Монголын бизнесийн салбарт тодорхой хөгжлийг бий болгож, улс эх орныхоо хөгжилдэвшилд бодит хувь нэмрээ оруулсаар ирлээ. Өнгөрсөн хугацаа бидний хувьд ихийг суралцсан, шинийг эрэлхийлсэн, үргэлж урагшаа тэмүүлсэн, амжилт бүтээлээр арвин он жилүүд байлаа. Бид үргэлж ирээдүйн сайн сайхны төлөө, илүү их амжилт бүтээлийн төлөө алдаа бүхнээ сургамж болгож, ололт амжилт бүхнээ улам бүр баталгаажуулж, боловсронгуй болгон оргил өөд тэмүүлсээр байна. “НОМИН Холдинг” ХХК-ийг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн нийт харилцагчид, бизнесийн түншүүд, манайхаар үйлчлүүлдэг гадаад, дотоодын байгууллага болон хувь хүмүүс, Монголын нийт ард түмэндээ, мөн амжилтын үндэс болсон Номинчууд та бүхэндээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлэн амьдрал, ажил үйлс тань үр бүтээлтэй, өнгөтэй, өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Хүндэтгэсэн. Ш.Энхбаяр |