Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Page 3451 удаа нээгдсэн
Singleton LLC

Синглтон ХХК

Singleton LLC

Синглтон ХХК нь 2006 онд Интернэт бизнес, онлайн маркетинг, вэб технологийн сургалт болон зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан үндэсний компани юм. Манай хамт олон Мэдээлэл Технологи, Програм Хангамж болон Бизнесийн чиглэлээр гадаад дотоодын мэргэжлийн их дээд сургууль төгссөн, тухайн мэргэжлээрээ 2-5 жил ажиллаж байсан туршлагатай залуусаар багаа бүрдүүлсэн. Бид өөрсдийн ашигладаг технологиороо Сертификат авч мэдлэг ур чадвараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн. Ингэснээр бид Европ болон Америкийн улс орнуудаас дунд болон том хэмжээний интернэт-д суурилсан төслүүдийг авч амжилттай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Монголын интернэт хөгжил, зах зээлд зориулж AdNetwork болон BizNetwork төслүүдийг хийж гүйцэтгэж ажиллуулж байна. Хэрэв танай байгууллага интернэт орчинд бизнэсээ өргөжүүлэх сонирхолтой байгаа бол бид өөрсдийн эзэмшсэн ур чадвар, туршлагатаа тулгуурлан мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

Үйл ажиллагаа

  • Онлайн маркетинг – Интернэт орчинд бараа болон үйлчилгээгээ сурталчилах, үйлчлүүлэгчтэй холбоо тогтоох, вэб сайтынхаа хандалтыг ихэсгэхэд бид туслана.
  • Вэб болон портал програмчлал – Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон аргачлалуудыг ашиглаж, таны вэб болон порталуудыг мэргэжлийн түвшинд хийж боловсруулна.
  • Вэб технологийн зөвлөгөө - Cистемээ хэрхэн төлөвлөх, хөгжүүлэх, өргөтгөх, шинжлэх, гуравдагч системтэй интеграцчлал хийх, арчлах ба сурталчилах зэрэг үйл ажиллагаанд зөвлөгөө өгнө
  • Вэб технологийн сургалт - ASP.NET, Zend Framework, Symfony, AJAX чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Компаний товч

Байгуулагдсан он: 2006
Ажилчдын тоо: 5-15

Холбоо барих хаяг

Хаяг: Очир хаус бизнес центр, 201 тоот
Энхтайваний өргөн чөлөө, 15А-5, 1-р хороо
Сүхбаатар Дүүрэг
210646, Улаанбаатар
Утас: Маркетинг-99105040, IT-99111132
Факс: -
Имэйл: info@singleton.mn
Вэб: http://www.singleton.mn

Манай хамт олон