|
Бизнесийн гараагаа анх 1995 онд Японы Fujifilm корпорацийн гэрэл зургийн лабораторийг эх орондоо нээн үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи хугацаанд 12 салбар охин компанитайгаар гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал зэрэг салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. Салбар компаниуд 1. “Таван Богд Трейд” ХХК 2. “Таван Богд” ХХК 3. “Таван Богд Косметик” ХХК 4. “Улаанбаатар Гурил” ХХК 5. “Таван Богд Моторс” ХХК 6. “Улаанбаатар Принт” ХХК 7. “Таван Богд Констракшн” ХХК 8. “Монгол Машин Концерн” ХХК 9. “Жуулчин” ХХК 10. “Кемпински Хаан Палас” ХХК 11. “Үлэмж Их” ХХК 12. "Эйрлинк Монголиа" ХХК Эрхэм зорилго Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүртээ манлайлна. Уриа Хамтын хүч – Амжилтын түлхүүр Хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгж 1. ХААН Банк 2. Говь ХК 3. Zamine Co.Ltd Хүний нөөцийн Үнэт зүйлс -Мэргэшсэн, чадварлаг нөөцийг чухалчлах - Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх - Манлайлал, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх - Хүн төвтэй, зөв бодлогыг хэрэгжүүлэх |