|
Уан Уолд ХХК-ийн харъяа Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын ҮЙЛС агентлаг
* Үйл ажиллагааны чиглэл Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн хуулийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл сурталчилгааг олны хүртээл болгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дараах чиглэлийн үйлчилгээг явуулна. Үүнд: 1.Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлал - Орон сууц,
- Хашаа байшин
- Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга
- Газар
- Зуслангийн байшин
2.Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зуучлал - Орон сууц,
- Ажлын байр
- Хашаа байшин
3.Үл хөдөлөх хөрөнгийн мэдээлэл, сурталчилгаа
* Үйл ажиллагааны төрөл
Дээрх дурьдсан үйлчилгээг үзүүлэхийн тулд дараах төрлийн үйл ажиллагааг явуулна. 1. Үйлчлүүлэгч нартай зуучлалын гэрээ байгуулсны үндэсэн дээр тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, түрээслэхэд зуучлна. 2. Барилга барьж байгаа компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулж ажиллана. 3. www.uils.mn веб сайт ажиллуулна. 4. 2 долоо хоног тутмын ҮЙЛС сонин ажиллуулна 5. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллана.
* Үйл ажиллагааны зарчим
Үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөх бүх хуулийн хүрээнд шударга, үнэнчээр явагдах ёстой гэсэн зарчмыг баримтлан орон тооны бус хуулийн зөвлөхтэй ажиллана. Бизнесийн нэр хүндийг өндөрт өргөх, олон улсын туршлагаас суралцах, зах зээлийн баримжаатай байх, үйлчлүүлэгч нарын эрх ашгийг дээдлэх гэсэн зарчмуудын дагуу манай ажиллагсад ухамсартай, өндөр боловсролтой байж, харилцааны болон ахуйн соёлыг дээдэлнэ. |