Программ хөгжүүлэлтийн төслүүдийг удирдан зохион байгуулж төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх
Гадаадын банк, санхүүгийн байгууллагаас банк хоорондын зээл, харилцагчийн болон худалдааны санхүүжилтын зээлийн шугам батлуулах, эх үүсвэр татах болон эргэн төлөлт зохион байгуулах; Гадаад шилжүүлгийн бүтээгдэхүүний удирдлага, данс нээх, хаах, гүйлгээний тодруулга, шилжүүлгийн үйлчилгээний төлбөр, шимтгэлийн тодруулга, корреспондент дансдтай банкуудтай харилцах; Худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүнүүдийг нээх, хаах, хүү, шимтгэл, эргэн төлөлтийг зохион байгуулах; Гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хийх уулзалт, видео хурал, семинар, тэдгээртэй холбоотой арга хэмжээнд оролцох болон зохион байгуулах;
Гүйцэтгэх захирлын өдөр тутмын харилцааны болон бусад ажлыг оновчтой зохион байгуулах, албан тоот хүлээн авах, илгээх, бичиг хэрэг хөтлөх, гадаад дотоод мэдээллийн урсгалын зохицуулалт хийж Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийн үр ашгийг дээшлүүлэх
-Харилцагч, үйлчлүүлэгчийг хүлээн авах, телефон утасны дуудлагад хариу өгөх, холбогдох албан тушаалтантай холбох, үлдээсэн мэдээллийг ажилтанд дамжуулах. -Банкны нүүр царай болж, үйлчлүүлэгч нарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах харилцагчийг татах. -Харилцагчийг угтан, хэрэгцээтэй ажилтантай холбож өгөх, сэтгэл ханамжтай үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх.
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, төсөл нэвтрүүлэх Судалгаа, Дүн шинжилгээ хийх, танилцуулах
Харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өрсөлдөхйц шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэг, хөгжүүлэх, сайжруулахад чиглэнэ.
PR болон бүх төрлийн медиа контент (мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, тараах материал г.м) боловсруулах, агуулга мессежийг тодорхойлох, ялгаралтай, бүтээлч байдлаар төлөвлөн, гүйцэтгэх; Боловсруулсан контентыг боломжит бүх суваг ашиглан зорилтот сегментэд хүртээмжтэй хүргэх, дамжуулах замаар шинэ харилцагч татах, борлуулалт нэмэгдүүлэх; Банкны сошиал сувгуудыг хөтлөх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийгмийн хариуцлага болон аян, компанит ажлын хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээллийг бэлтгэх, олон нийтэд хүргэх; Сошиал сувгуудад нийтлэх контентын төлөвлөгөөг сар, улирлаар урьдчилан төлөвлөх, батлуулах. Төлөвлөгөөний дагуу олон нийтэд хүргэх, үр дүнг хэмжиж тайлагнах; Бүтээгдэхүүн, үйлчилгээний идэвхжүүлэлттэй холбоотой хэвлэл мэдээлэл болон бусад холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцлийг хийх, хамтарч ажиллах;
Байгууллагын маркетингийн бодлого стратегийг тодорхойлж, маркетингийн үндсэн чиг үүргүүдийг оновчтой хэрэгжүүлэн тэдгээрт хяналт тавьж ажиллах Хэлтсийн ажилтнуудыг бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах; Бусад хэлтэс нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллаж шаардлагатай тохиолдолд шууд удирдлагатай нь зөвшилцөн маркетингийн үйл ажиллагааны хүрээнд чиг үүргийн удирдлагаар алба нэгжийг хангаж манлайлан ажиллах;
Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах; Ажилтнуудыг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах, сургаж хөгжүүлэх, хяналт тавих; Борлуулалтыг өсгөх, шинэ харилцагч татах, банктай хамтын ажиллагаа бий болгох; Борлуулалтыг нэмэгдүүлэх үр ашигтай санал гаргах, холбоотой газар нэгжүүдэд мэдээлэх, хамтран ажиллах; Салбарын зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашгийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, хяналт тавих, манлайлан удирдан зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.