- Харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх - Харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний дагуу гэрээ байгуулах; - Харилцагч үйлчлүүлэгчдээс нөхөн төлбөрийн материалыг гэрээний шаардлагын дагуу хүлээн авах; - Харилцагч үйлчлүүлэгчдийн бүтээгдэхүүний гэрээний цуцлалтыг хийх; - Утсаар дуудлага хүлээн авч, санал хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөх;
Хамтран ажиллаж буй байгууллагын өдөр тутмын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх; Сургалт, бизнесийн уулзалт зохион байгуулах, тооцоо нийлэх, баталгаажуулалт хийх; Шинэ байгууллага болон салбарын судалгааг хийж, даатгалын болон бусад хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, гэрээ хэлцэл байгуулах.
Компаний мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бараа материал, хангамжийн материалын гүйлгээ хийх, хяналт тавих, авлага өглөг бүртгэл хөтлөлт тооцоо нийлэх; Хариуцсан тайлан мэдээг хугацаанд гаргах
Аливаа байгууллага, бизнесийн салбарын онцлогод тулгуурласан даатгалын үйлчилгээг санал болгох, судалгаа шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, харилцагчийг халамжлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх; Шинэ байгууллага болон салбарын судалгааг хийж, даатгалын болон бусад хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх;