Барилга угсралтын төсөлд ажлын байрны тодорхойлолтын дагуу мужааны ажил үүргийг хийж гүйцэтгэх.
Кэмпийн ажилтнуудын бүртгэлийг хийх, амрах байр, хоолонд орох ажилчдын тоог өгөх, кэмпийн орчин нөхцлийг сайжруулахтай холбоотой ажлуудыг зохион байгуулах, шаардлагатай захиргааны баримт бичиг боловсруулах, албан и-мэйл илгээх зэрэг ажлуудыг гүйцэтгэх ба Төслийн менежерийн шууд удирдлаганд ажил үүрэг гүйцэтгэнэ.
Барилга угсралтын явцад барилгын зургийн хяналт хийх, Барилгын зурагтай холбоотой өөрчлөлтийг шийдвэрлэж захиалагчаар батлуулах -TQ, Ажлын тоо хэмжээг нягталж боловсруулах, Ажлын аргачлал боловсруулах, Барилга угсралтын багт барилгын зургийн тодруулга, өөрчлөлтийг тухай бүрт нь мэдэгдэж хамтарч ажиллах.
Гүйцэтгэж буй төслийн чанарын хяналтын тогтолцоог өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх; Төслийн талбайд гүйцэтгэх ажлын бараа материал, ажлын гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж, чанарын доголдолгүй ажил хүлээлгэж өгөх; Чанарын гологдол гарахаас урьдчилан эрсдэлээс сэргийлэх асуудлыг хариуцах;