Өнөө өглөө Энхтайваны гүүрэн дээр зорчиж явсан “Аксент” маркийн автомашин осолдсоны улмаас нэг хүн маш хүнд гэмтжээ. Хохирогчийг яаралтай тусламжийн төв рүү хүргэсэн байна. Эл осолтой холбоотойгоор яг одоо Энхтайваны гүүр түгжирсэн байдалтай байгаа юм.