ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДИТ ҮНЭЛГЭЭГ ХЯЛБАР ХИЙХ БОЛОМЖ
2012, 12 сарын 19. 11:240
Бидний мэдэх www.biznetwork.mn, Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн онлайн сүлжээ сайт нь чадварлаг мэргэжилтнүүд болон тэднийг хайгч бизнес эрхлэгчдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбодог үндэсний томоохон платформ билээ. Тус сайтад ажлын зараа байршуулснаар 150,000 гаруй хэрэглэгчдийн хамгийн боломжтой зорилтот зах зээлдээ шууд хүрээд зогсохгүй, тус сайтад бүртгэлтэй 40,000 ажил горилогчдын мэдээлэл бүхий намтарын санг ашиглах боломжтой болдог. Энэ нь тухайн байгууллагад зарласан ажлын байрын зарын дагуу хэзээ ямар хүн материалаа ирүүлэх бол гэж хүлээж суух биш, ажлын байрны зах зээлд бэлэн байгаа ажил горилогчдын зөвшөөрөгдсөн мэдээллийн сангаас өөрсдийн зорилго, чиглэлдээ тааруулан сонгон, шууд ярицлагад дуудаж өөрсдийн цаг заваа үрдэг ажлаа хөнгөвчлөх бүрэн боломжтой байдаг билээ.

Энэ мэдээллийн сангийн онцлог нь,
  • Зөвшөөрсөн мэдээлэл,өөрөөр хэлбэл ажил горилогч ийм чиглэлийн компанид өөрийн намтарыг үзүүлэхийг зөвшөөрсөн байдаг. 
  • Онлайн мэдээллийн сан тул хайлт хийх бүх л талын боломжтой бөгөөд, хүний нөөцийн албаны мэдээлэл цуглуулах цаг хугацааг бүрэн хэмнэдэг. Нөгөө талаас ажил горилогч ч намтар, өргөдөлөө заавал аваачиж өгөх, гэж мэт үйл ажиллагааны зардалгүй, цаг завыг хэмнэдэг учир, одоо ажиллаж байгаа ч ажлаа солих сонирхолтой ажил горилгочид ч их бий. Энэ нь тодорхой туршлагатай ажилтан олох сонирхолтой аж ахуйн нэгж байгууллагад сайн тохирно.
  • Мэдээллийн сангийн 45% нь тодорхой туршлагатай, ажил хийж буй хүмүүс байдаг тул head hunting буюу ажил мэргэжилдээ туршлага суусан, одоо ажиллаж буй чадварлаг мэргэжилтэнгүүдийг олох бүрэн боломжтой.
  • Тогтмол бөгөөд олон хүнд хүрдэг зарын сувгуудыг (зөвшөөрөгдсөн и-мэйлийн сан, веб сайт, файсбүүк-www.facebook.com, твитер-twitter) ашигладаг тул зорилтот зах зээлд хүрэх боломж хамгийн өндөр байдаг.
Бодитоор хэрэглэж үзсэн байгууллагууд дээрхээс гадна эдийн засаг, цаг хугацааны хувьд ч олон талаараа үр ашигтай гэдэгтэй санал нийлдэг.
 
Тус сайт, саяхнаас бас нэг шинэ үйлчилгээ оруулсан нь “Шалгалтын булан” ба энэ үйлчилгээг ажил хайгчид төдийгүй хүний нөөцийн албаныхан ашиглах бүрэн боломжтой юм.
 
Шалгалтын буланд одоогоор албан байгууллага болгонд ажил горилгочоос авах шаардлагатай байдаг түгээмэл шалгалт болох Англ хэл, Компьютер (Word, Excel, PowerPoint, Outlook), Асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх шалгалтын асуултыг оруулж өгсөн байгаа. Ажил олгогчдоос үнэлэхэд хэцүү байдаг дээрх чиглэлийг сонгон авсан бөгөөд компани, албан байгууллага энэхүү шалгалтыг ашиглан ажил горилогч, нэр дэвшигчдийн мэдлэг, чадварыг шудрагаар үнэлэж болохоос гадна, тухайн байгууллага манай сайтад өөрсдийн шалгалтын материалаа байрлуулж, ажилд горилогчийг үнэлэх системдээ шууд оруулж ашиглаж болно. Хэрэв танай байгууллага шалгалтын материалаа байрлуулах бол www.biznetwork.mn сайтынхантай холбогдоорой.
 
Шалгалтын нэг болох Асуудлыг шийдвэрлэх хэсэг нь ажил горилгочдыг үнэлэхэд хамгийн хэцүү байдаг менежментийн асуудлыг шийдвэрлэх чадварыг үнэлэх зорилготой ба кейс хэлбэрээр хийгдсэн нь энэ чиглэлийн ур чадварыг хамгийн бодитойгоор үнэлэх боломжийг бий болгосон юм. Энэхүү мэдээллийг уншигч эрхэм та ч гэсэн өөрийн асуудал шийдвэрлэх чадвараа үнэлэж үзмээр санагдвал http://biznetwork.mn/test/  хэсэгрүү ороод үзээрэй, өөрийгөө шинээр нээхэд тань ч тус болж болох юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04