2013 оны шилдэг 10 бизнес санаа буюу “Фэйсбүүк өлгүүр”
2013, 1 сарын 8. 15:280
Спринвайзынхан энэ долоо хоногт нэгэн сонирхолтой жагсаалт  гаргасан нь 2013 оны топ 10 бизнес юм. Тэд найман улсын,  өөр өөр салбарын, бүтэн нэг жилийн мэдээлэлд  дүгнэлт хийж энэхүү жагсаалтыг гаргасан байна. Ингээд ямар ямар шилдэг санаа энэхүү жагсаалтыг тэргүүлснийг хамтдаа сонирхъё.

 
 
1. Худалдаалж байгаа хувцасныхаа  Фэйсбүүк  “LIKE”-н тоог өлгүүр дээр нь байршуулах. 
 
Анх Бразилийн С&А компани өлгүүр тус бүр дээр тухайн барааг сурталчилсан мэдээллийг байрлуулжээ. Энэ мэдээллийн оронд Фэйсбүүк “LIKE”-ийн тоо байвал ямар вэ? Мэдээж өлгүүрүүд нь сүлжээнд холбогдсон,  барааны Фэйсбүүк “LIKE” – ийн тоог тухай бүрт нь шинэчлэгддэг  байх хэрэгтэй. Энэ санааны хамгийн гол асуудал нь онлайн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх сонирхолтой хэрэглэгчийг  дэлгүүрт ирүүлэх юм.   


 
2. 15 доллараас ч бага үнэтэй цаасан унадаг дугуй
 
Унадаг дугуй нь байгальд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл билээ. Тэгвэл дугуйг байгальд бүр ээлтэй болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?  Яг энэ асуултыг Израйлын үйлдвэрийн эзэн Изхар Гафни цаасан, бага жинтэй, 9- 12 долларын өртөгтэй унадаг дугуй бүтээхээ өмнө өөрөөсөө асууж байжээ. Дахин боловсруулсан хатуу цаасаар хийсэн энэхүү дугуй ойролцоогоор 136 кг даацтай. Гафни үүний даацыг нэмэгдүүлэхээр хичээн ажилласаар байна. 


 
3. Сэргээгдэх эрчим хүч ашигласан батерейгүй гэрэлтүүлэг
 
Бидний ихэнх нь цахилгаан гэрэл хэрэглэдэг. Гэвч дэлхийн эргэн тойронд 1,5 тэрбум хүн алслагдмал газар, тосон дэнлүү хэрэглэн ядуу амьдарч байна. Иймд “Гравитац гэрэл” төслийнхөн сэргээгдэх эрчим хүч ашигласан, хямд өртөгтэй гэрэлтүүлэг уг байдлыг өөрчлөнө хэмээн найдаж, “Индигого” нэртэй хандивын аянаар хөрөнгө босгож байгаа билээ. Тухайн гэрэлтүүлэг нь нилээн жинтэй ч хэдхэн секундэнд 30 минут гэрэлтүүлэх энерги хуримтлуулж чадна. Гэрэлтүүлгийг ажиллуулахын тулд түүний эзэмшигч ямарч мөнгө төлөх шаардлагагүй юм.  Энэ санаа нь төлөвлөсөн санхүүжилтээ 500 хувиар давуулан биелүүлээд байгаа бөгөөд хөгжиж буй орнуудад маш том өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.


 
4. Кофений аяган дээр тухайн цагийн топ мэдээний гарчгийг хэвлэх
 
Өнгөрсөн оны өөр нэг шинэ санаачлага нь Арабын Нэгдсэн Эмиратад хийгдсэн, “Булангийн мэдээ “ сонинд зориулсан “Y&R Dubai”- гийн маркетингийн компанит ажил байсан юм. “Y&R”, өөрийн үйлчлүүлэгч Тим Хортонд зориулан өмнөх цагийн хамгийн шилдэг мэдээний гарчигийг хэвлэсэн кофений аяга гаргажээ.  Энэ нь кофегоо уунгаа сонингоо уншиж болохоос гадна QR кодыг багтааснаараа ухаалаг утаснаасаа мэдээгээ унших боломжийг үйлчлүүлэгчиддээ олгосон аж. Энэ загварыг хэрэгжүүлж эхлэснээс хойш “Булангийн мэдээ” сонины вэб сайтын хандалт 41 хувиар нэмэгдсэн байна.


 
5. Ухаалаг карт
 
Кредит картын компаниуд төрөл бүрийн амлалтуудыг хэрэглэгчиддээ өгдөг ба үүнээс үүдэн бид олон данс, олон кредит карттай болдог. Харин "Валаби Карт" таны бүх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө агуулан, зөвхөн нэг карт ашиглах боломж олгоно. "Валаби Карт" нь худалдан авалт бүрт юуг, хэзээ, ямар үнээр худалдан авч байгаагаас хамааран хамгийн тохиромжтой картыг  сонгодог бөгөөд хэтэвчний зайг хэмнэх давуу талтай. Дэлхийн картын зах зээлд ухаалаг Валабигийн эзлэх хувь өссөөр байна.


 
6. Цаасан хайрцгийг ашиглах нь 
 
Баглаа боодолд хэрэглэсэн цаасан хайрцгийг тухайн бүтээгдэхүүнийг хэрэгтэй газарт хүргэхэд  л нэг удаа хэрэглээд хаях нь брэндүүдийн  хувьд толгойн өвчин болсоор байна. Харин Недерландийн Жоолз компани үүнийг шийдэх нэгэн зүйл хийжээ. Тэд цаасан хайрцгаар сандал, гэрэл, шувууны үүр зэрэг төрөл бүрийн хэрэгтэй зүйл хийх зааврыг өөрийн бүтээгдэхүүний хамт илгээдэг болжээ. Мөн өнгөрсөн 10 сард Авсралийн “DIY Living” яг адилхан шийдлийг өөрийн бүтээгдэхүүний баглаа боодолд ашигласан юм. Хэдийгээр ийм байгальд ээлтэй шийдлүүд олон байгаа ч гэсэн үйлдвэрлэлийн хог хаягдлын асуудлыг шийдэж чадаагүй хэвээрээ байна.     


 
7. Нислэгийн ханиа сошиал медиа профайлаар нь сонгоё!
 
Сошиал медиа бизнесийн бодлогын үндсэн хэсэг болж байгаагаас үүдэн Голландын иргэний нисэхийн KLM компани “Мийт&Сийт” хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь онлайн профайлд  нь тулгуурлан өөрийн замын ханиа сонгох боломжийг үйлчлүүлэгчдээ олгодог. Үйлчлүүлэгчид ямар хүн хайж байгаа болон ямар бизнесийн харилцаа тогтоомоор байгаагаа өөрсдийн Фэйсбүүк болон Линкед Ин мэдээллээр дамжуулан тохируулж, хамтдаа аялаж болох нь ээ. Сошиал медиа сүлжээнүүдийн хэрэгцээ илүү өссөн нэмэгдэж, бусад салбарууд дахь ийм жишээг 2013 онд бид олон харах болно. 


 
8. Тамирчны хувцасны чимэглэл нь дасгалжуулагчийг мэдээллээр хангана.
 
Спорттой холбоотой мэдээллийг авахад тусладаг олон бүтээгдэхүүнийг бид  мэдэх билээ. Тэдгээрийн нэг нь  Адидас miCoach бөгөөд мэргэжлийн тамирчид болон дасгалжуулагч нарт гүйцэтгэлээ сайжруулахад нь тусладаг. miCoach тоглогчийн халаасанд байрлах бөгөөд хурд,алхам,  зүрхний цохилт зэргийг  тухай бүрт нь дамжуулна. Мөн уг систем нь ижил цагт багийг бүхэлд нь хянаж чадах бөгөөд тэмцээний туршид дасгалжуулагчийнхаа ухаалаг зөвлөгөөг авах боломжтой юм.


 
9. Үзэгчдийнхээ ухаалаг утсыг тайзнаас удирдаж болно.
 
Өнгөрсөн 10 жилийн турш шинэ технологиуд мэргэжлийн дуу бичлэгийн компаниудад хор болсон ч дуучид, хөгжимчид тэдгээрийн давуу талыг хурдан хүлээн авч ашиглаж байв. Хөгжимчин Дан Дикон үзэгчдийн ухаалаг утсыг хяналтандаа авах арга замыг олуулахаар “Wham City App”- тай гэрээ байгуулж шинэ аппликэшн бүтээлгэсэн байна. Түүний тоглолтонд ирсэн үзэгчид тухайн аппликэшнийг утсандаа суулгах бөгөөд ингэснээр ухаалаг утас нь тайзнаас ирж буй дууны долгионд хариу үйлдэл үзүүлж, дэлгэцийн өнгөө солих, нэмэлтээр ая тоглох боломжтой болох юм. Ингэснээр тухайн тоглолтын уур амьсгал ч нэмэгдэж түүний цомог хурдан борлогдох ажээ. 


10. Берлин дэхь тусгай хөтөчтэй зочид буудал
 
Германы”Нэмэх нэг Берлин” өөрийн зочдыг зөвхөн байрлах өрөөгөөр хангаад зогсохгүй тухайн газар орныхоо талаар өндөр мэдлэгтэй хөтөчөөр үйлчлэх болжээ. Хөтөч нар зочдод хотынхоо бүхий л зүйлийг үзүүлж чадах бөгөөд зочид 28 хөтөчөөс нэгийг нь сонгон хамт явдаг байна. Энэ нь жирийн аялалаас илүү сонирхолтой, ач холбогдолтой болж, ирсэн жуулчид сэтгэл ханамжтай буцахад нөлөөлдөг. 

 

 Эх сурвалж: forbes.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02