Шинэхэн эхлэж буй 2013 онд ажилдаа хэрхэн амжилт олох вэ?
2013, 1 сарын 16. 10:460
Шинэ он гарахад хүн бүр өмнөх оныхоо алдаа оноог цэгнэж, ирэх онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг.Тэгвэл шинэ онд өөрийн ажилдаа амжилт гаргахыг хүсч байвал “Төгсөөд корпораци руу” номын зохиогч Энди Тийч, “Карьер менежмент”-ийн захирал Ш. Мийдор, “Аймшигтай ажилдаа хэрхэн дуртай болох вэ” номын зохиогч Лин Тэйлор нарын дараах 14 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.



1. Хэлтэстээ юу хэрэгтэй байгааг урьдчилан хар
Мийдор: “Хэлтсийн ахлагчийнхаа итгэж болох хүн нь байж, хэлтсийнхээ үйл ажиллагааг сайжруулах бүхий л боломжийг олж хар. Хэлтсийн удирдлага шууд хянах боломжгүй зүйлсийг анхааралдаа аван тэдэнд тусла.Чиний энэ үйлдэл менежерүүдэд чинь бүх асуудал тэдний толгой дээр буудаггүй гэдгийг ойлгоход туслана.”

2. Даргаа сайн мэддэг болох
“Чиний дарга чамайг хянадаг, тийм ч учраас чи даргынхаа бие хүний онцлог болоод мэргэжлийн чадваруудынх нь талаар сайн мэдэх хэрэгтэй”, “ Энэ нь чи даргатайгаа найз бол, хамт гадуур гар гэсэн үг биш, зүгээр л юу тэрнийг сэтгэл хангалуун байлгадгийг ол. Даргатайгаа илүү их харилц, тэгснээр чи түүнийг илүү их танина.” хэмээн “Төгсөлтөөс Корпораци руу” номын зохиогч Энди Тийч зөвлөж байна.

3. Амжилтаа төсөөл
Тэйлор: “Чиний эерэг хандлага нүүрний байдал, биеийн байрлал, хөдөлгөөн, дууны өнгө, хурд зэргээр илэрхийлэгдэнэ.Чи өөрийнхөө ажлыг хийхэд хамгийн тохирсон хүн гэдэгтээ итгэлтэй бай. Байгууллагынхаа төлөө хийж буй өөрийн хувь нэмэр бүхнээ төсөөлөн бод.”

4. Салбарынхаа талаар мэдлэгтэй бол
Э.Тийч: “Танай салбарт юу болж байгааг мэддэг байх хэрэгтэй.Ихэнх аж үйлдвэрийн салбарууд өөрийн салбарын шинэ мэдээллийг хүргэдэг сэтгүүл, вэб сайттай байдаг. Эдгээрийг уншиж, сүүлийн үед юу болж байгаа,ахлах ажилтанууд, хамтран ажиллагчид болон салбарын менежмент хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх нь маш чухал. Мэдээлэл бол хүч.”

5. Өөрийн саналаа дэвшүүл.
Ш.Мийдор:  Өөрийн санал болон асуудлыг шийдэх гарц санал болгох нь сайшаалтай боловч ихэнх менежерүүд үйл ажиллагааны төлөвлөгөөгүй шинэ санал нь илүү ажил удахаас өөр юмгүй гэж үздэг. Тиймээс тодорхой мэдээллийг агуулсан, тооцоо төлөвлөгөөтэйгөөр өөрийн саналаа дэвшүүлээрэй.

6. Зөвлөгчөө хай
Э.Тийч: “Хүн бүрт өөрт нь зааж сургах, удирдах, албан тушаал өгсөхөд нь залах хүн хэрэгтэй байдаг. Өөрийн хүндэлдэг, сурах зүйл ихтэй, үлгэр дуурайл авахуйц тэр л хүнээ хайж ол.Шууд очоод мэдэхгүй чадахгүй зүйлээ асуух биш зүгээр л сайхан харилцаатай байж, явцын дунд өдрийн хоол хамт идэнгээ ажлаас гадуурх сонирхол, хобби зэргээ ярилцаарай. Хэзээ нэгэн өдөр чамд ажлын зөвлөгөө хэрэгтэй болсон үед тэдгээр хүмүүс чамд туслана.”

7. Харилцааны чадвараа сайжруул
Л.Тэйлор: “Менежерүүд болон ажилчидын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол ширээний ард сууж, тодорхойгүй асуудлуудын талаар ярилцахаас айх явдал юм. Мөргөлдөөн зөрчилөөс хүмүүс айдаг ч гэсэн гэсэн чи өөрөө зоригтой байж, олон удаа, үнэнчээр ярилцаж чадах юм бол 2013 онд зөрчилдөөнөөс айхаа больж, ажлын стрессээ бууруулж, илүү сайн ажилтан болох болно. ”

8. Ухаалаг бөгөөд шаргуу ажилла
Э.Тийч: “Зарим ажилчид хэдэн цаг ажиллах, тухайн төсөлд хир их ажил хийх вэ гэсэн маш том хүрээ өөртөө бий болгодог. Тухайн хүрээнээс гарч урсгалыг дага. Шаргуу олон цаг ажиллах нь тийм ч сайн зүйл биш, харин ухаалаг байж, ажлын цагтаа өөрийн бүх нөөц боломжоо дээд цэгт байлгах нь амжилтын үндэс юм.”

9. Хэт их бүү ажилла
Л.Тэйлор: “Хэрвээ чи  маш ажилч, хичээнгүй хүн бол аль хэдийнээ ядаргаанд орж, “ажлын хэнээтэй” гэдэг цолтой болсон байгаа. Магадгүй та жилийн ажлынхаа 75% -ийг хугацааны мөчлөгүүдэд хуваан төлөвлөчихсөн байгаа байх. Хэрвээ та менежер бол таны удирдлага дор байдаг хүмүүст ч таны энэ дадал маш том дарамт болж байгаа. Тиймээс энэ шинэ жилд өмнөө тавьсан ер бусын их зорилгуудаа өөрийнхөө төлөө өөрчилж, амрах зав гаргаарай.”

10. Тусгай төслүүдэд сайн дураар оролцох
Ш.Мийдор: “Та бизнесийн бүхий л салбар хэсгүүдэд өөрийн хувь нэмрээ оруулж чадна. Өөрийн мэдлэг, цаг, чармайлтаа гарган бусад хэлтэст туслах нь тухайн хэлтэст тустайгаас гадна та өөрийн мэдэхгүй бусад олон үнэт зүйлийг мэдэж, олон хүмүүстэй холбоо тогтоох давуу талтай. Гэхдээ танд одоогийн албан тушаал тань чухал бол илүү зүйлд санаархах хэрэггүй шүү.”

11. Том хар
Э.Тийч: “Зөвхөн өөрийнхөө хийж буй ажилд л хамаг анхаарлаа хандуулдаг маш олон ажилтан байдаг.”Чи эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг, харин тоглоомын бүх хэсэг өөр өөрсдийн байранд очиж байж тоглоом сая дуусдаг.” Хамтран ажиллагсад болон ахлах ажилтан тань яг юу хийдгийг олж мэд. Ингэснээр та өөрийн тань хийж буй ажил хичнээн чухал болохыг мэдээд зогсохгүй таньгүйгээр танай компаний туйлын зорилго биелэх боломжгүйг ойлгох болно.Үүнийг мэддэг байх нь илүү өндөр албан тушаалд хүрэхэд тань туслана.”

12. Цаашдын суралцах үйл хэрэгтээ хөрөнгө оруулалт авахыг хүсвэл өөрийнхөө тоглоомын хамгийн оргилд гар.
Олон компаниуд өөрийн ажилчдаа илүү сайн ажиллуулахаар сургууль, курсүүдэд сургадаг.Хэрвээ та МBA-д суралцаж байгаа бол өөрийн шинэхэн мэдлэгээ бодит ажил болго. Энэ үйлдэл тань компаний удирдлагын анхаарлыг татах бөгөөд тэдэнд юу хийж чадахаа харуулснаар өөрийн сургалтын төлбөрийг компаниасаа гаргуулах боломжтой.

13. Зөв асуулт асуу
Асуулт асуух, ялангуяа зөв асуулт асуухаас өөрөөр аливаа юмыг суралцах сайн зам гэж үгүй. Асуулт асуухаасаа хэзээ ч бүү ай. Харин асуухаасаа өмнө чи яг юу мэдмээр байгаагаа сайн бод, мөн хүмүүсийн цагийг үрэх хэт олон асуулт асуух хэрэггүй. Асуултынхаа хариултыг авах үед илүү олон асуулт урган гарч ирнэ. Хэрвээ чи үнэхээр мэдэхийг, илүү сайн байхыг хүсч л байгаа бол асуугаад бай, асуугаад бай.

14. Үүрэг даалгавраа хугацаанд нь сайн биелүүл
Ш.Мийдор: “Хамгийн чухал бас нэг зүйл бол хүлээсэн ажил үүргийг хуваариа дагаж мөрдөх юм. Та хийнэ гэсэн ажлаа чанартай, төсөвт тохируулан, хугацаанд нь гүйцэтгэх ёстой. Хамтран ажиллагчид болон менежерүүд таныг хэр найдвартай хүн бэ гэдгийг эндээс харах ба энэ нь тэдний танд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Илүү цаг, та үүнийг ашиглан өөрийн үнэ цэнээ байгууллагадаа мэдрүүлэх хэрэгтэй ба энэ нь эргээд таныг хүч сорьсон төслүүдийг удирдах боломж олгоно.”

Тэдний зөвлөгөөг өөрийн ажилдаа хэрэгжүүлээд, 2014 он гармагц өөрийн байр сууриа эргээд нэг хараарай! Та өмнөх жилээсээ илүү сайн, илүү үнэ цэнэтэй ажилтан болсон байна гэдэгт бид итгэлтэй байна.

Эх сурвалж: forbes.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41