Guerilla marketing
2013, 1 сарын 23. 9:250
Сүүлийн үед уламжлалт өндөр өртөг бүхий сурталчилгааны аргуудаас гадна уламжлалт бус аргуудыг маркетингд хэрэглэх нь илүү үр дүнгээ өгч байна. Уламжлалт бус идэвхжүүлэлтийн арга болох “Партизан маркетинг” /Guerilla marketing/-ийн талаар танилцуулж байна.

Маш бага төсөв, хямд төсөр аргаар хэний ч урьд өмнө хийж байгаагүй шинэлэг өвөрмөц идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хийх арга юм. Заримдаа ийм төрлийн идэвхжүүлэлтийн үед хэрэглэгч сурталчилгаанд өртсөн, идэвхжүүлэлтийн бай болсоноо мэддэгүй байна.
Хэрэв та партизан маркетер байхыг хүсэж байгаа бол таниас бүтээлч, шинэлэг сэтгэлгээ шаардах төдийгүй онцгой шийдэл бүхий идэвхжүүлэлтийн санаа, хэрэгсэл бодож олох шаардлагатай. Маркетер нь өөрт байгаа албан болон хувийн бүх харилцаа холбоо, танилыг ашиглах ёстой бөгөөд байж болох бүх идэвхжүүлэлтийн боломж, сувгыг сайтар судлах ёстой байдаг. Тийм өндөр үнэтэй биш эсвэл бүр үнэгүй олон төрлийн сурталчилгааны суваг, байгууламж, обьект хэзээд хотод байж байдаг байна.

Үндсэн зарчим

    Жижиг бизнесүүд партизан маркетингийг түлхүү ашигладаг, учир нь тэд хэрэглэгчтэй илүү ойр нөгөө талаар хөнгөн шаламгай байдаг.
    Энэхүү арга нь таны маркетингийн туршлага, бодлого, санаа /таамаглал/-н дээр бус хүн /хэрэглэгч/-ний сэтгэл зүй дээр суурилдаг.
    Идэвхжүүлэлтийн шинэ санаачлагад мөнгөөр бус уран сэтгэмж, цаг хугацаа, хичээл зүтгэлээр хөрөнгө оруулалт хийдэг.
    Бизнес болон маркетингийн үйл ажиллгааны үр дүнг хэмжих үндсэн үзүүлэлт нь борлуулалтын орлого биш ашиг байдаг.
    Маркетер хүн сар бүр хэдэн шинэ харилцаа бий болгох дээр төвлөрөх хэрэгтэй.
    Өрсөлдөөний тухай мартаж бусад бизнестэй хамтран ажиллах тал дээр илүү төвлөрдөг.
    Сурталчилгааны компанит ажилд маркетер нь маркетингийн аргуудыг хослуулан ашигладаг.
    Орчин үеийн технологийг амжилтад хүрэх хэрэгсэл болгон ашигладаг.

Ашигладаг зарим арга хэрэгсэлүүд

    Аман сурталчилгаа / Word of mouth /
    Өдөр бүр хийж, хэвшсэн зүйлээр нь дамжуулан хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоох
    Хувийн ухуулага
    Магнайн сурталчилгаа /Forehead advertising/ Дээр зургаар харуулав :-).
    Bluetooth ашиглан ойр орчимд байгаа хэн нэгэнд хувийн мессеж илгээх /Bluejacking/
    Авто машин, тээврийн хэрэгсэл дээр тэмдэг, стикер байршуулах
    Дотуур цамц/Пудволк
    Граффит
    Зурган болон гэрэлт самбар, наалт
    Зардал багатай ашиглаж болох бүх обьект, бусад онцгой шийдэл

Идэвхжүүлэлтийн энэхүү аргыг жижиг бизнесүүд түлхүү ашигладаг хэдий ч сүүлийн үед Фортчун 500 компани /General Electric, Yahoo, Citigroup, Sony Ericsson гэх мэт/-ууд ихээр ашиглах болсон.




Зарим гайхалтай гадаад шийдлийг дээр харуулав. Та Google-ийг ашиглан “Guerilla ads or Guerilla marketing” гэсэн түлхүүр ашиглан зурган хайлт хийж гадны онцгой идэвхжүүлэлтийн шийдлүүдтэй танилцах, санаа авах бүрэн боломжтой.
Бидний хэлдэгээр юмханаар юм хийнэ эсвэл бусдаас өөрөөр сэтгэнэ гэсэн үг. Байдаг л сурталчилгааны плакат хэвлээд хананд наах эсвэл дээр үзүүлсэн шиг бичгийн цаасаар хайчилбар хийгээд модонд байршуулах хоёрын хооронд гарах зардал, анхаарал татах байдлын ялгааг та нэг бодоод үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47