Тодорхой зорилго
2013, 1 сарын 24. 10:400
Та тодорхой зорилго тавих, түүний араас ажиллаж, амьдрахын ач холбогдолын талаар урд нь сонсож байсан магадгүй одоо амьдрал, ажил, бизнесдээ хэрэгжүүлээд явж байгаа байх.
Тэгвэл хэсэгхэн хугацаа гаргаад бид /Төр засаг, СЕО, бизнес, хувь хүн/-ний өмнөө тавьсан зорилго SMART байгаа эсэхэд дүн шинжилгээ хийцгээе.

Smart: S-Specific: Тодорхой, M-Measurable: Хэмжигдэхүйц, A-Attainable: Хүрч болохуйц, цаг үеэ олсон, R-Realistic: Бодитой, Т-Timely: Хугацаатай гэсэн үгний товчлол юм.
CEO болон хувь хүнийхээ хувьд та өөрөө өөртөө дүн тавина. Санаа өгөх үүднээс төр засгийн хэмжээнд нэгэн сонирхол татсан benchmarking танд хүргэж байна.

Ерөнхийлөгчдийн амлалт, бодлого

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Myung-bak:
Түүний эдийн засгийн бодлогын гол цөм нь “747 төлөвлөгөө” юм. Энэ нь ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 7 хувиар эдийн засгаа өсгөнө, өсөлтийг хадгалах, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 40000$ болгох, Солонгос орныг дэлхийд 7-д жагсах хүчирхэг эдийн засагтай орон болгох гэсэн товч томъёолол юм.


Ц.Элбэгдорж: Амь нэгтэй ерөнхийлөгч байна. Уул нь амь нэгтэй байх, үнэнч шударга, сэтгэл гаргаж ажлаа хийх чинь хамгийн наад захын цаасан дээр бичигдээгүй шаардлага.


Н.Энхбаяр: Их орны хишгийг өгүүлнэ. Өгүүлнэ гэдэг үгийг ойлгоход жаахан хүндрэл гараад байсан. Угаасаа ерөнхийлөгчид энийг хийх эрх мэдэл, тийм ажлын чиг үүрэг байхгүй. Тиймээс хэн нэгнийг гуйх/дарамтлах/хавсайдахын аль нэгнээр л хийх юм байна гэж ойлгосон.


Энд нэг зүйлийг дурьдах хэрэгтэй. Мэдээж Солонгос улсын ерөнхийлөгч манай улсын ерөнхийлөгч 2-ын эрх үүрэг, ажиллах боломжын хооронд ялгаа байгаа. Гэхдээ тэд цайлшгүй хийгдэх тэр л ажлыг олж тогтоох, түүнийг тодорхой зорилго болгон томъёолж, ард түмнийхээ өмнө нэгдсэн SMART зорилго тавих хэрэгтэй.


Бидэнд сайшаалтай зүйл бас байна. Сүүлд гаргасан хөгжлийн цогц бодлого дотор 15:15:15 гэсэн тоо цохиж явдаг. /Дэлгэрэнгүйг өөрөө олоод нэг уншаарай/ Энэ цогц бодлогод тавьсан тодорхой зорилго /томьёолол нь тодорхой гэхдээ зорилгоо зөв тодорхойлсон судалгаа шинжилгээтэй хандсан эсэх нь эргэлзээтэй/ -д ерөнхийлөгч хувь нэмэр оруулах, үүнтэй уялдсан дэд зорилго, зорилт томъёолж сонгуульд оролцохгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Тэд мэдэхгүй байна уу эсвэл хүсэхгүй байна уу?


Шигтгээ:
Өнгөрсөн хугацаанд манай орны 100 дөхсөн хөгжлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд нэг нь ч бүрэн хэрэгжиж Монгол оронд үр өгөөжөө өгөөгүй. 3 жилийн өмнө шадар сайд байсан нэгэн үүний шалтгааныг тайлбарлахдаа: "Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх хөгжлийн төлөвлөгөө дээр бид нарийн судалгаа шинжилгээ хийлээ. Эдгээр төлөвлөгөө хэрэгжихгүй байгаа хамгийн том хүчин зүйл бол бид “Гадаад орчин, түүний нөлөө”-г төлөвлөгөөндөө огт авч үздэггүй байжээ" гэж хэлсэн байдаг.

Дүгнэлт:
Солонгосын ерөнхийлөгч бүр жалга довноосоо халиад улс орноо дэлхийд эдийн засгаар нь 7-д жагсаана гэж амлаж байж ерөнхийлөгч болсон байна. Үүнийг амлахын тулд тэр хүн дотоод болон гадаад орчинг судлахын дээдээр судлаж байж амллалт өгсөн.


Хэрэв манай ерөнхийлөгч, нам, улс төрчид тодорхой зорилго тавьдагсан бол албаа хашаад дуусахад нь амлалтыг нь шүүн хэлэлцэхэд хичнээн амар байх болоо. Жишээ нь 4 жилийн дараа бид одоогийн ерөнхийлөгчийг бидэнтэй амь нэгтэй байсанг шүүн тунгаах гэж бөөн юм болно.

Монгол бол хөгжихгүй байхын аргагүй тийм л улс орон.

Ц. Лувсанцэрэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57