“Олон нийтийн сүлжээг хүний нөөцийн бүрдүүлэлтэд үр ашигтай ашиглах нь” сургалт боллоо.
2013, 1 сарын 30. 12:310
Олон нийтийн сүлжээ буюу сошиал сүлжээнүүдийн хэрэглээ бизнесийн салбарт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед “цагаа олсон” нэгэн сургалт болж өнгөрлөө.

Өчигдөр буюу 2013 оны 1 сарын 29нд “БизНетвөрк Консалтинг” ХХК,  Монголын тэргүүлэгч банкуудын нэг болох ХААН банкны Хүний нөөцийн албаны 20 гаруй ажилтанд  “Олон нийтийн сүлжээг хүний нөөцийн бүрдүүлэлтэд үр ашигтай ашиглах нь” сургалтыг зохион байгууллаа.


Уг сургалтаар “БизНетворк Консалтинг” ХХК-ий Гүйцэтгэх захирал Н. Жавхлан, олон нийтийн сүлжээ, түүний онцлог, олон нийтийн сүлжээг ашиглан шилдэг мэргэжилтнүүдийг хэрхэн ангуучлах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын орчин үеийн дэлхийн чиг хандлага болон тэр дундаа Арабын нэгдсэн Эмират улсын 7 эмиратын нэг болох Дубайн хүний нөөцийн бодлогын талаарх өөрийн туршлага мэдлэгээ хуваалцсан юм.


2012 онд АНУ-ийн компаниудын 88% нь олон нийтийн сүлжээг өөрийн бизнестээ ашиглаж байна гэсэн судалгааны дүн байдаг. Монгол компаниуд ч өөрсдийн үйл ажиллагаандаа олон нийтийн сүлжээг өргөн ашиглаж байна. Гэхдээ олон нийтийн сүлжээг өөрийн байгууллагаа зөвхөн сурталчлах, мэдээлэл хүргэх, хүлээн авах биш хүний нөөцийн бүрдүүлэлтэд хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл хүргэсэн нь онцлог байсан юм.

ХААН Банкны Хүний нөөцийн газрын захирал Д. Баатарсүрэн: “ Маш сонирхолтой, шинэлэг, цагаа олсон, бидний ажилд тус нэмэр болохуйц сургалт болж өнгөрлөө. Манай залуучууд шуугиад л хүлээн авч байна. Бидэнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсан Жавхландаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Мөн олон зүйл дээр хамтарч ажиллана байхаа” гэв.

Т. Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02