“Царайлагууд” яагаад илүү амжилттай байдаг вэ?
2013, 2 сарын 4. 12:540
“Хөөрхөн хүмүүст амьдрал арай зөөлөн ханддаг” талаар хүмүүс ярьж байгааг сонсоод энэ талаар сонирхож үзэхээр шийдлээ. Хийсэн судалгаа шинжилгээ юу байдаг бол?


 Судалгаагаар царайлаг ажилтанууд царайлаг биш ажилтнуудаасаа 3-4%-аар илүү мөнгө олдог байна. Энэ бол тийм “аймаар” тоо биш бөгөөд хэрвээ та бага зэрэг царай муутай бол санаа зовоод хэрэггүй байх нь. Гэхдээ энэ зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд. Одоо харин эрчүүд анхаарлаа хандуулаарай.


Эдийн засагч Даниел Хамермеш “Дур булаам хүмүүс яагаад илүү амжилтанд хүрдэг вэ” номондоо дур булаам хүмүүс ажилд орох, мөн цалин, зээл зэрэг асуудалд бусдаасаа илүү азтай байдаг талаар бичжээ. Түүний тооцоогоор царай муутай эмэгтэй, дундаж эмэгтэйгээс 3% бага мөнгө олдог бол царайлаг эрэгтэй, дундаж царайтай эрэгтэйгээс 22%-иар илүү мөнгө олдог аж. Үүнээс харахад эрчүүдийн хувьд ялгаа харьцангуй их ба царай муутай эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22%-иар бага цалин авах нь ээ.


Мөн үүнтэй ижил судалгаа Мэлбурний их сургуулийн эдийн засагч Ж. Борланд , Австралийн их сургуулийн эрдэмтэн Л.Эндрю нар хийжээ. Тэдний судалгаагаар царайлаг эрэгтэй дундаж эрэгтэйгээс 22% илүү олдог бол царай муутай залуу 26% бага мөнгө олдог аж.

Царай муутай залууд дуулгах муу мэдээ бас дуусаагүй ээ. Ж. Борланд Л. Эндрю нар хөөрхөн биш залуу ажилд орох, гэрлэх, их орлоготой эмэгтэйтэй суух магадлал 15%-аар бага байдгийг бас тогтоожээ. Түүнчлэн царайлаг эрэгтэй сонгуульд нэр дэвшвэл сонгогдох магадлал илүү байдаг бол царайлаг эмэгтэйчүүдийн хувьд сонгогдохгүй байх магадлал нь илүү их гэнэ шүү.


2005 онд Гэгээн Луисын нэрэмжит холбооны банк олон улсын хэмжээнд судалгаа явуулж, царайлаг, өндөр, гуалиг хүмүүс бусдаасаа цагт 5%-аар илүү цалин авдагийг тогтоосон байна.


Түүнчлэн,  “Царайны сайхнаар цай сүлэхгүй” гэж монголчууд  ярьдаг ч хүмүүс бид ухамсаргүйн гүндээ “царайгаар цай сүлдэг” гэдгийг Америкийн сэтгэл судлаач эрдэмтэд баталжээ.

Суллагдах хугацаа нь дөхсөн маш хүнд гэмт хэрэгтнүүдийг нийгэмд гараад хэрхэн зөв амьдрах талаар сургалтанд хамруулж, талыг нь гоо сайхны мэс засалд оруулж, “царайлаг болгоод” шоронгоос суллажээ. Тэгээд суллагдсан бүх хүмүүсээ 5 жилийн турш ажигласан байна. Тэгтэл маш сонин үр дүн гарсан ба “царайлаг болж” гарсан хүмүүсийн 90% нь сайхан ажилтай, эхнэртэй, хүүхэдтэй, аз жаргалтай амьдарч байсан бол “царайлаг бололгүй” шоронгоос гарсан хүмүүсийн 90% шорондоо эргэж очжээ. Мөн тэдний  эхнэрүүд  ихэвчлэн гоо сайханд ач холбогдол өгдөг буюу жүжигчин, дуучин, дизайнар, фото модель, зураач гэх мэт мэргэжилтэй хүмүүс байсан байна.

Гэх мэт судалгаагаар хүн төрөлхтөн  “царай хардаг ” нь батлагдсан хэдий ч хамгийн сүүлд миний зүгээс та нартаа хэлэхэд, “Сэтгэлээр унахаасаа өмнө царай муутай ч амжилттай яваа эрчүүд, бүсгүйчүүд олон байгааг санаарай. Ер нь бид бүгдээрээ л “орчлон дээр ганцхан” юм чинь өөрийгөө “царайлаг”, “царайлаг бус”-т санаа зовох хэрэг юун”.



Т. Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01