Маркетингийн бодлого, стратегийг амжилттай боловсруулах нь
2013, 2 сарын 22. 10:330
Хүн төрөлхтний нээсэн, нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг олон шинжлэх ухааны нэг нь маркетингийн шинжлэх ухаан.

Маркетингийн шинжлэх ухааныг бизнес эрхэлдэг хэн бүхэн бизнесээ өргөжүүлэх, зах зээлд эзлэх байр суурь, нэр хүндээ нэмэгдүүлэх, улмаар зах зээлд оршин тогтнох арга ухаан болгон хөгжүүлсээр байна.

Маркетингийн шинжлэх ухаан нь товчхондоо “Бизнесийн хувьд - хэрэглэгчдэд үнэт чанар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хүргэх, тэдэнтэй харилцан ашигтай, тогтвортой харилцах үйл явц .” гэж  үздэг. Үнэт чанар нь бүтээгдэхүүний болон хэрэглэгчийн үнэт чанараас бүрдэнэ. Бүтээгдэхүүний үнэт чанарыг хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийн үнэт чанар болгон хувиргах нь өнөөгийн бизнесийн мөн чанар гэж болно. 

Нөгөө талаас маркетингийн ухаан хөгжин тэлсээр, улс орон бүр, байгууллага, компани бүр өөр өөрийн өнгө аясаар хөгжүүлсээр байна.

Маркетингийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг доктор Филип Котлер   бизнесийн байгууллагууд маркетингийн дараах үндсэн үзэл баримтлалын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хандлагатай гэж үздэг. Үүнд :

1.    Үйлдвэрлэлийн үзэл баримтлал
2.    Бүтээгдэхүүний үзэл баримтлал
3.    Борлуулалтын үзэл баримтлал
4.    Маркетингийн үзэл баримтлал
5.    Цогц (holistic) маркетингийн үзэл баримтлал

Юу хийж чаддагаа үйлдвэрлэж, хүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, борлуулалтанд анхаардаг үе өнгөрч, хэн ямар хэрэгцээтэй, тэр нь ямар үнэ цэнэтэй, энэхүү үнэ цэнэ нь тухайн байгууллага, компанийн бизнесийн ертөнцөд тогтвортой,   хэдэн үеэрээ дуурсаж орших эсэхийг шийддэг цаг үе ирээд байна.

Байгууллага, компани нь бизнесийн хөгжил, загвараа урт, дунд, богино хугацаагаар, корпораци, компани, бизнесийн нэгж, хэлтэс, нэгж бүрээр боловсруулан төлөвлөдөг. Байгууллага, компаний удирдлагын гол анхаарал хандуулдаг, төлөвлөлтийн чухал хэсэг нь компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал, ялгарах шинжийг зах зээлд таниулах, хоногшуулах зорилго бүхий маркетингийн бодлого, стратегийн төлөвлөлт  байдаг. Маркетингийн төлөвлөлтийн  хүрээнд компаний эрхэм болон хэтийн зорилго, зорилтууд томьёологдон эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, стратегийн шийдлүүд тодорхойлогдон маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрөөр дамжин зах зээлд маркетингийн үйл ажиллагаа болон хэрэгждэг. (Зураг 1) 

Зураг1. Бизнес, маркетингийн бодлого, стратеги, үйл ажиллагааны ерөнхий уялдаа холбоо

Бодлого, стратегийн нэр томьёоны талаар шинжлэх ухааны товч ойлголтыг дараах байдлаар тайлбарлая. Үүнд:

1.Бодлого. Энэ нь “Нэг хэсэг хүмүүсийн аливаа асуудалд тодорхой зорилгоор хандах үйл ажиллагаа”  буюу тодорхой нөхцөлд байдалд тохируулан гаргасан шийдвэр юм.

2.Стратеги. Стратеги нь “Strategos” буюу генералын урлаг хэмээх грек үгнээс гаралтай. Стратегийн талаар эрдэмтэд, судлаачид “стратеги нь хэтийн төлөвлөгөө, зорилгод хүрэх иж бүрэн төлөвлөгөө, хэтийн зорилт, цогц зорилт” зэргээр олон талаас нь тодорхойлсон байдаг. Доктор Рики У.Гриффен (Ricky W. Griffin) “Стратеги гэдэг нь зорилгод хүрэх арга хэрэгсэл, өрсөлдөөнд давуу тал олж авах арга зам, байр сууриа өөрчлөх арга хэрэгсэл, ажил хэрэгч, овсгоотой сэтгэлгээний илэрхийлэл” хэмээн үзсэн нь маркетингийн шинжлэх ухааны болон маркетингийн үйл ажиллагаанд илүү хамаарах тодорхойлолт юм.

Маркетингийн онол, арга зүйд тулгуурлан авч үзвэл компаний маркетингийн бодлогын дараах хандлагууд байна.

-    Компаний эрхэм болон хэтийн зорилго, эрхэмлэл, дээдлэл, бизнесийн үзэл баримтлал, философи, маркетингийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн
-    Маркетингийн иж бүрдлийн элементүүдэд тулгуурласан (Зарим компани бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, борлуулалт, идэвхжүүлэлт зэрэг маркетингийн уламжлалт 4 үндсэн иж бүрдлийн элементийн хүрээнд маркетингийн бодлогоо боловсруулдаг бол үйлчилгээний томоохон компаниуд маркетингийн өргөжүүлсэн (үндсэн 4 элемент дээр худалдан авагчийн үйлчилгээ, ажиллах хүчин, үйл явц зэрэг шаардлагатай бусад элементүүдийг нэмэн) иж бүрдлийн хүрээгээр боловсруулахыг эрмэлздэг.
-    Бүтээгдэхүүний ялгарал, өвөрмөц шинж чанарт тулгуурласан
-    Тухайн зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдал, компаний өрсөлдөх чадварт тулгуурласан
-    Боломжит болон зорилтот зах зээлийн хэрэгцээ, хэрэглээний шинж чанар, хэрэглэгчийн үнэт чанарыг харгалзан боловсруулдаг зэрэг чиглэлүүд байна.  

Маркетингийн бодлого хэр зэрэг зөв томьёологдсоноос маркетингийн стратегийн хандлагууд оновчтой боловсруулагдах нөхцөл бүрдэнэ. Маркетингийн уламжлалт бодлого нь чанартай бүтээгдэхүүнээр хэрэгцээг хангахад чиглэж байсан бол маркетингийн өнөөгийн бодлого нь зах зээлд “нэгдмэл (integrated), цогц (holistic), харилцан уялдаатай (relationship)”  болон харилцааны маркетингийн бодлого, стратегийн чиглэлийг баримталж байна. 


Үргэлжлэлийг Marketing Today сэтгүүлээс уншаарай...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04