5 ажилтны нэг нь орондоо ажлаа хийдэг.
2013, 2 сарын 28. 10:220
Олон хүн зөөврийн компьютер, таблет, ухаалаг утсаа зөвхөн видео, зураг үзэх, дуу сонсох гэж биш цэвэр ажлын шаардлагаар орондоо авч ордог. Англид хийсэн судалгаагаар 5 ажилтны нэг нь долоо хоногийн 10 цагийг унтлагын өрөөндөө ажлаа хийж өнгөрөөдөг гэнэ.


Өгөгдөл нууцлалын “Кредант технологиуд” компаниас хийсэн энэхүү судалгаанд 329 ажилтан хамрагдсан бөгөөд 5 ажилтны нэг нь 2-10 цаг унтлагын өрөөндөө ажлаа хийдэг.

Мөн АНУ-д, програм хангамжийн “Гүүд технологи” компаний хийсэн судалгаагаар 1000 ажилтны тал хувь нь  ажлынхаа е-мэйл орноосоо бичдэг гэжээ.Тэд хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч нар луугаа шуурхай хариу өгөх шаардлагатай байдаг ба энэ нь цагийн зөрүүнээс шалтгаалдаг аж.


Эдгээр судалгаанаас үүдээд орноосоо ажлаа хийдэг хүмүүст зориулсан шинэ технологиуд хөгжиж байгаа бөгөөд олон компаниуд орноосоо ажлаа хийхэд илүү тухтай, илүү эрүүл шийдэлийг эрэлхийлсээр байна.
Амеркийн ор үйлдвэрлэгч “Рэвэри” компани цаанаасаа цахилгаан залгууртай бусдыгаа унтаж байхад саад болохгүйгээр ажлаа хийж болох ор үйлдвэрлэжээ. Бас Шведийн тавилга үйлдвэрлэгч ИКЕА-ийнхан лаптопын өвөрмөц ширээ бүхий ор зохион бүтээсэн байдаг.


Эх сурвалж: jobat.be
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28