Үдэшлэг дээр хийж "болно” бас “болохгүй”
2013, 3 сарын 1. 12:530
Төрөл бүрийн шалтгаанаас үүдэн компаниуд үдэшлэг зохиодог, шинэ жил гэх мэт баярын үеэр, эсвэл том тендерт ялаад. Иймэрхүү ажил хэргийн үдэшлэг, парти-д таны хийж болох болон болохгүй зүйлс гэж бий.


ХИЙЖ БОЛОХ:

Үдэшлэгт очих
Ажил ихтэй байлаа ч үдэшлэгт очиж үзэгд. Их ажилтай ч хамт олноо хүндэтгээд ирсэнд босс чинь чамд талархах болно. Ээлжийн амралт, өвчтэй байх зэрэг албан ёсны бус шалтгаанаар үдэшлэгт очихгүй байх нь хамт олонд чинь эвгүй сэтгэгдэл төрүүлэх болно.

Хэт эрт битгий оч, бас хэт хоцрох ч хэрэггүй
Үдэшлэг эхлэсний яг дараахан оч. Хүн бүхэн анхааралтай, сэргэг байх ч та ганцаараа оройтож ирээгүй, тантай зэрэгцээд олон хүн яг энэ үед ирнэ. Тийм болохоор “ингэж нэг ирдэг юм байжээ” гэсэн харц тан даар л лав ирэхгүй.

Зохион байгуулагчид талархсанаа хэл
Үдэшлэг зохион байгуулагчийг олоод, ийм сайхан арга хэмжээ зохиосонд нь талархаж буйгаа илэрхийл.

Холбоо тогтоо
Байгууллагын үдэшлэгийн гол зорилго нь яг хамт ажилдаггүй хүмүүсийг хооронд нь холбоход чиглэж байдаг. Хэнтэй юу яримаар байгаагаа бэлтгэ, хэдэн сарын өмнө ажилд тань тусласан нөгөө хэлтсийн ажилтанд талархснаа хэлж болох юм.

ХИЙЖ БОЛОХГҮЙ:

Их уух
Үдэшлэгийн үеэр өрч тавьсан алкохолны төрлийн ундаа хорхойг чинь хүргэх нь лавтай.  Хамт олонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрөөж, хэдэн шил пиво уух бол асуудалгүй. Ялангуяа ажлаасаа шууд ирсэн, хоол идэж амжаагүй бол, бас маргааш ажлынхныхаа амны зугаа болох гээгүй л бол хэтрүүлсний хэрэггүй.


Зохисгүй хувцаслах
Ямар төрлийн үдэшлэг вэ гэдгээс хамаарч хувцасаа сонгоорой. Бүх хүн гоёлын даашинзтай байхад та ганцаараа энгийн хувцаслаад очих вий. Эсрэгээрээ бүх хүн энгийн хувцастай байхад та ганцаараа гял цал болоод очих нь бас л зохимжгүй. Мөн хэт бариу болон хэт богино хувцаслахаас зайлсхийгээрэй.


Бялууртлаа идэх
Үхтэлээ өлсөж байсан ч идэх гэж битгий яар. Хүмүүс идэж эхлэх хүртэл хүлээ.


Хөтлөлцөж гүйх.
Компаний үдэшлэгээр дурласан эмэгтэй, эсвэл эрэгтэйдээ сэтгэлээ нээх нь тийм ч сайхан санаа биш. Дурласан залуу, эсвэл бүсгүйгээ дагуулж гараад байх нь таныг тэрэнд дурласан гэдгийг илчлэх болно. Та хоёр ч “хэл амны бай” болно доо.
 


Эх сурвалж: jobat.be


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00