Яагаад хийх ёстой, хийх юмсан гэсэн зүйлсээ бид хийхгүй байна вэ?
Энэ асуултыг хэн нэгнээс асуувал юуны өмнө “Яагаад хийж чадахгүй байна вэ?” гэсэн шалтгуудаа тоочиж эхэлдэг.
Жишээ нь: “Би сургууль төгсөөгүй юм чинь,би ч ямар боломжтой айлын хүүхэд биш дээ, би угийн азгүй хүн, би арай л хөгшдөөд байна эсвэл арай л залуудаад байна, миний бие муу байна аа” г.м.