Хоол, хүнсээр хангах нь компаниас өгч буй хамгийн сайхан бэлэг
2013, 3 сарын 13. 12:410
Аз жаргал заримдаа жижигхэн буланд байдаг гэвэл санал нийлэх үү? Ажил дээрээ үнэгүй хоол идэхдээ бид маш баяртай байдаг, тийм биз? 

Энэ нь багийн харилцаа, ажиллагсдын сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлдэг, мөн байгууллагын зардал нэмэгдэх ч гэсэн багийг нэгтгэх бусад арга хэмжээнээс харьцангуй хямд аж. Бусад арга хэмжээнээс хамаагүй хямд гэдгийг   АНУ-ын Сиймлес компанид хийсэн судалгаагаар тогтоосон гэнэ.


Ойролцоо байдаг зоогийн газартайгаа гэрээтэй ажилладаг Сиймлес компаний 1100 ажилтны дунд хийсэн судалгаагаар, оффистоо хоол идэх нь ажил дээрээ өндрөөр үнэлэгдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж оролцогчдын 60% хариулжээ. Гэхдээ компаниуд ажилчдаа жаргалтай байлгахын тулд байнга их хэмжээний мөнгө зарцуулах ёсгүй.

Үйлчлүүлэгчтэйгээ хоол, идэж уух зүйлстэй уулзалт зохион байгуулах нь нилээн түгээмэл байдаг.  Тэгвэл ажилчдын 78%-д дотоод уулзалтаа идэх уух зүйлгүй зохион байгуулдаг нь таалагддаггүй бөгөөд үйлчлүүлэгчиддээ санаа тавих нь чухал ч гэсэн ажилчиддаа санаа тавих нь адилхан чухал гэж тэд үздэг.


Ажил дээр хоол, хүнсний зүйлс байх нь ажлаа хийх эрч хүч өгөөд зогсохгүй хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байж, үр бүтээлтэй хамтран ажиллахад нь тусладаг гэж ажилчдын 60% үзсэн ба ширээнд хамт хооллонгоо ажлаа ярилцаж, мөн тэндээс хэрэгжүүлж болох шинэ санаа, шийдэл гаргаж болно гэжээ.


Мөн тэдний 41%, хоол, хүнсээр хангах нь компаниас өгч буй хамгийн сайхан бэлэг гэсэн бөгөөд 40% нь стрессийг бууруулдаг гэж хариулсан байна.


Эх сурвалж: jobat.be


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15