Оффисын хайр асуудал биш
2013, 3 сарын 14. 12:480
“Хаврын синдром” эхлэсэн энэ үеэр та ажлынхаа залууд эсвэл бүсгүйд дурлачихсан яваа юм биш биз. Ажлынхаа залууд/ бүсгүйд дурлаад, хамт олноосоо ичээд, дарга мэдвэл яах бол гэж санаа зовж явна уу. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна.


Баримт-1:
Голландын ажлын сайт болох Карьер Бюлдерийн хийсэн судалгаагаар ажилчдын тал хувь нь хамт ажилладаг хэн нэгэндээ дурлаж байжээ. Зөвхөн 10 ажилтны нэг нь ажил дээрээ хайрлаж дурлах нь байж болошгүй зүйл гэж үзсэн аж.

Тийм болохоор чи л ганцаараа дурлачихаад байгаа юм биш, бүр танай ажлын 2 хүн тутмын нэг нь “ажил дээрээ дурладаг” байх нь.


Баримт- 2: 1000 гаруй ажилчдын дунд хийсэн өөр нэг судалгаагаар, тэдний 23% нь нэг болон түүнээс олон удаа хамт ажилдаг хүндээ дурлаж байсан бол 29% нь бие биедээ харилцан дурлалцаж байжээ.

Тэгвэл чиний хайр бүтэмжтэй байх магадлал ойролцоогоор 1/3.


Баримт-3: 10 хүний нэг нь ажил дээрх хайр дурлалын харилцааг хэзээ ч зөвшөөрөхгүй ба хэн нэгнээс тийм хандлага илэрвэл шууд татгалздаг гэнэ. Тэдний 7% нь иймэрхүү харилцааг том асуудал гэж үздэггүй байхад18% нь хамт ажилдаг хүнтэйгээ хайрын романс үүсгэх нь мэргэжлийн бус, сонирхогчдын хийдэг зүйл гэж боддог.

Энэ бол “цөөнх”. Чи азгүй байж, чиний дурласан залуу/ бүсгүй энэ “цөөнх”-д багтдаг байвал бас хэцүү л дээ. Гэхдээ тийм муу юм гэж юу байхав.


Хайр асуудал биш

“Хоёр ажилтны хооронд хайр дурлалын харилцаа байх нь том асуудал биш бөгөөд ажилд саад учруулдаггүй” гэдгийг Голландын ажил ологчдын холбоо судалгаагаар баталжээ.

 Одоо ажлынхнаасаа санаа зоволгүйгээр, зөвхөн, хайртыгаа яаж өөрийн болгохоо л бодож боловсруул даа залуу/ бүсгүй минь. БизНетвөркийн хамт олон чамд амжилт хүсч байна. Хүлээн авна уу.


Т. Энхбаяр


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41