Зах зээлд тэргүүлэгч компаниудын үйл ажиллагаа яагаад доголдож, уналтанд ордог вэ?
2013, 3 сарын 18. 10:210
Эдийн засаг бизнесийн орчин дахь гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдөх үед амжилттай ажиллаж байсан тэргүүлэгч компаниуд тэрхүү өөрчлөлтөнд дасан зохицохдоо хамгийн удаан байдаг. Яагаад?

Өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд удирдлагууд компанийн амжилтын үндэс суурийг тодорхойлох, улмаар түүнийг орчны өөрчлөлтөнд дасан зохицож чадахуйцаар хөгжүүлж байх нь хамгаас чухал юм.
Зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлд сонирхолтой бөгөөд ойлгомжгүй үзэгдлийн нэг бол асар их амжилттай ажиллаж буй томоохон тэргүүлэгч компаниуд гадаад орчинд өөрчлөлт гарах үед дасан зохицож, цаг үеэ мэдэрсэн оночтой хариу үйлдэл хийж чадалгүй уналтанд ордог явдал юм. Энэхүү өөрчлөлтийн үед тэдгээр компаниуд шинэ технологи, шинэ стратеги, шинэ бүтээгдэхүүнээр зэвсэглэж хүчирхэгжсэн өрсөлдөгчдийнхөө эсрэг оновчтой хамгаалалт хэрэгжүүлж чадахгүй, харин эсрэгээрээ борлуулалт, ашиг буурч, чадварлаг мэргэжилтнүүд нь компанийг орхиж, зах зээлийн үнэлэмж нь унах хүнд хэцүү нөхцөлтэй нүүр тулгарах нь цөөнгүй тохиолддог. Зарим компаниуд үйл ажиллагааныхаа цар хүрээг багасгах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авч хэсэг хугацааны дараа хөл дээрээ эргэн зогсож чаддаг боловч цөөнгүй хэсэг нь зах зээлээс шахагдан гардаг.

Компанийн удирдлагууд өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээ авч чаддаггүйд биш, харин оновчтой арга хэмжээ авч чаддаггүйг судлаачид онцолсон байна. Амжилттай ажиллаж буй компаниуд яагаад өөрчлөлтөнд дасан зохицож, амжилтаа бататгаж чаддаггүйг ойлгохын тулд тэдний амжилтын үндэс суурийг ойлгох хэрэгтэй. Амжилтанд хүрсэн ихэнх компаниудын нууц жор нь оновчтой стратеги, зөв процесс, ажилчид, хэрэглэгчид, бэлтгэн нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчид зэргийг зөв уялдуулсан харилцаа холбооны систем болон өрсөлдөгчдөөсөө ялгарч чадсанд оршдог. Стратеги, бизнес процесс, харилцаа холбоо, үнэ цэнийн хослолыг зөв хэрэгжүүлж чадсан компанийн хэрэглэгчийн тоо хэд дахин нэмэгдэж, чадварлаг мэргэжилтнүүд ажиллах санал өгч, хувьцааны эрэлт нэмэгдэх, бусад өрсөлдөгчид тус компанийг үлгэр дууриалаа болгох зэрэг эерэг нөлөө, таатай хандлагууд бий болдог.

Эдгээр эерэг нөхцөл, хандлагууд удирдах ажилтнуудад амжилттай ажиллах цорын ганц шилдэг арга замыг олсон гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, улмаар тэд амжилтанд хүргэсэн системээ улам бэхжүүлж, хүчирхэгжүүлэх зорилготой ажилладаг. Эндээс л систем алдаатай ажиллаж эхэлдэг: компанийг амжилтанд анхлан хүргэсэн тэрхүү бүтээлч арга барил, санаачлага нь байр сууриа хамгаалах, батжуулах гэсэн хөшингө, уян хатан бус оролдлогоор солигддог. Тиймээс гадаад орчин өөрчлөгдөх үед компанийг анх амжилтанд хүргэсэн томъёо эсрэгээрээ алдаа дутагдал, уналтанд хүргэдэг. Иймээс удирдах ажилтнууд “Бид юу хийх хэрэгтэй вэ?” гэж өөрсдөөсөө асууж, даруй тодорхой алхамуудыг хийж эхлэхээсээ өмнө “Бидний өмнө юу саад болж байна вэ? Бид нөхцөл байдлаа зөв үнэлж, тодорхойлж байна уу?” гэсэн асуултанд хариулж, түүнчлэн стратеги, процесс, харилцаа холбоо болон компанийн үнэ цэнийг дахин нарийвчилж судлах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02