“Онлайнаар ажлын байраа хэрхэн ангуучлах вэ” лекц боллоо.
2013, 3 сарын 18. 18:370
"БизНетвөрк Консалтинг" ХХК их, дээд сургууль төгсөх гэж байгаа оюутан залууст зориулан “Онлайнаар ажлын байраа хэрхэн ангуучлах вэ” нэртэй лекц зохион байгуулж байна.

Хамгийн анхны лекц өнгөрсөн долоо хоногт ХААИС дээр болсон бөгөөд тус сургуулийн Экологи, Технологи, Хөгжлийн сургуулийн төгсөх курсын оюутнууд хамрагдлаа. Уг лекцээр “БизНетвөрк Консалтинг” ХХК-ий Гүйцэтгэх захирал Н. Жавхлан ажлын байраа хэрхэн олох, хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн “үнэтэй” борлуулах зэрэг шинэ төгсөгчдөд хамгийн хэрэгтэй мэдээллүүдийг нь өгч чадсан юм.


Лекцийн дараа оюутнууд сонирхсон асуултаа асууж, зарим нь ганцаарчилсан зөвлөгөө авч байлаа.

ХААИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн төгсөх курсын оюутан н. Батзориг: “Энэ лекц болохыг мэдээд дадлага хийж байсан газраасаа чөлөө аваад ирсэн. Яг надад хэрэгтэй мэдээллийг хүргэж чадлаа.Их баярлалаа” гэсэн юм.

Энэ удаагийн “Онлайнаар ажлын байраа хэрхэн ангуучлах вэ” лекцээ бид ХААИС-ийн “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй” хамтран зохион байгуулсан бөгөөд уг сургалтыг оюутнууддаа хүргэх хүсэлтэй оюутны зөвлөл, холбогдох албадууд enkhbayar@singleton.mn  хаягаар Т. Энхбаяртай холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17