Инженерчлэл, технологийн дэлхийн шилдэг 10 сургууль
2013, 3 сарын 19. 16:520

Дээд боловсролын талаар мэдээ нийтлэл бэлтгэдэг долоо хоног тутмын Times Higher Education сэтгүүлээс гаргасан "Инженерчлэл, технологийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалт 2012-2013"-аас эхний 10 байранд шалгарсан их сургуулиудыг танд танилцуулж байна.

Тус сэтгүүлээс гаргадаг их сургуулиудын жагсаалтын үнэлгээ нь сургуулиудыг оюутнууд, академиуд, их сургуулиудын удирдагчид, аж үйлдвэрийн салбар болон засгийн газрын итгэлийг хүлээсэн байдлыг хангах 13 нарийвчлан шалгагдсан гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр тодорхойлдог ажээ.

"Инженерчлэл, технологийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалт”-ыг их сургуулиудын заах арга зүй, судалгаа шинжилгээний ажил, мэдлэг солилцох болон олон улстай харилцах харилцаа зэргээр үнэлгээ өгөн тодруулдаг байна. 

Ингээд жагсаалттайгаа танилцацгаая. 

1. Калифорнийн технологийн институт (Калтех)

Байршил: АНУ

Үнэлгээ: 94,4

Калтех нь 1891 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Биологи, Хими болон химийн инженерчлэл, Инженерчлэл болон хавсарга шинжлэх ухааны сургууль, Газар зүй болон дэлхийн шинжлэх ухаан, Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан, Физик, Математик болон Одон орон судлал гэсэн 6 салбар сургуультай.

Төгсөгчдөөс нь 31 нь Нобелийн шагнал, 70 нь АНУ-ын Шинжлэх ухаан, Технологийн үндэсний медалийг хүртэж байсан. НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори анх байрлаж байсан тус газар одоо 300 гаруй багш, 2000 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 
 

2. Принстон их сургууль

Байршил: АНУ

Үнэлгээ: 91,9

1746 онд үүсгэн байгуулагдсан. Төгсөгчдөөс 35 нь Нобелийн шагнал, 17 нь Шинжлэх ухааны үндэсний медаль, 3 нь Үндэсний хүмүүнлэгийн медаль хүртсэн. Суут эрдэмтэд болон алдартай улс төрчид хичээл заадаг байсан уламжлалтай ажээ. 

Архитектурын сургууль, Инженерчлэл болон Шинжлэх ухааны сургууль, Олон нийтийн, олон улсын үйл ажиллагааны Вүүдров Вилсоны сургуулиуд харьяалагддаг бөгөөд 34 факультеттэй томоохон сургууль юм.

Принстоны их сургуулийн төгсөгч Д.Дотно-ын ярилцлагыг энд дарж үзнэ үү.
 

3. Массачусеттсын технологийн институт

Байршил: АНУ

Үнэлгээ: 91,4

1861 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь олон жилийн турш энэ жагсаалтыг тэргүүлж байсан билээ. 5 салбар сургууль, 1 коллеж, 32 факультеттэй бөгөөд Шинжлэх ухаан, Инженерчлэл, Технологийн боловсрол, судалгааны чиглэлээр дэлхийд танигдсан шилдэг сургууль юм. Төгсөгчдөөс 78 нь Нобелийн шагналтан болж, 52 нь Шинжлэх ухааны үндэсний медаль хүртжээ.

Массачусеттсын технологийн институтэд 2016 онд элсэн орохоор  18109 хүн хүсэлт гаргасан ч 1620 нь л зөвшөөрсөн хариу авчээ. 
 

4. Калифорнийн их сургууль, Беркли

Байршил: АНУ

Үнэлгээ: 90,2

Энэ сургуульд Витамин Е, ханиадны нянг нээж, Америкийн анхны "Зөрчилгүй салалтын хууль"-ийг эхлүүлж байжээ. Берклигийн багш, төгсөгчид, судлаачдаас 71 Нобелийн шагналтан төрсөн. Берклигийн лабораторид бусдаас хамгийн их буюу 16 химийн элементийг нээсэн. Түүнчлэн дайны үеийн усан онгоцнууд яагаад бүтэлгүйтдэг байсныг тогтоосон, илүү хурдан, хямдхан компьютерийн чипнүүдийг үйлдвэрлэх технологийг зохион бүтээсэн, шинээр үүсч буй гариг эрхсийг дүрсэлсэн гээд олон олон шинэ нээлт, түүхэн ололт амжилтуудтай дэлхийн шилдэг сургуулиудын нэг юм. 

Беркли дахь Калифорнийн их сургуульд доктор хамгаалсан, Калифорнийн их сургуулийн урлаг судлалын багш Ц.Уранчимэгийн 2010 онд өгсөн ярилцлагыг эндээс уншина уу. 
 

5. Стэнфорд их сургууль

Байршил: АНУ

Үнэлгээ: 89,4 

1891 онд Лэланд Станфорд хүүгийнхээ дурсгалд зориулж байгуулсан тус сургууль нь Бизнес, Дэлхийн шинжлэх ухаан, Боловсрол, Инженерчлэл, Хүмүүнлэг болон шинжлэх ухаан, Хууль, Эм зүй гэсэн салбар сургуулиудаас бүрдэнэ. Ажилчид, төгсөгчдөөс нь 54 нь Нобелийн шагнал хүртсэн. Төгсөгчдөөс нь Google, Hewlett-Packard хэмээх технологийн салбарын акулуудыг үүсгэн байгуулсан байдаг.
 

6. Кэмбриджийн их сургууль

Байршил: Их Британи

Үнэлгээ: 89,4

1209 онд үүсгэн байгуулагдсан хамгийн эртний сургуулиудын нэг. Кэмбрижийн их сургуулийн төгсөгчдөөс гарсан нээлтүүд нь орчин үеийн бидний амьдралд чухал үүргийг үзүүлж байдаг. Тухайлбал, Ньютоны хууль, Рүүтэрфордын атомын давхаргын бүтэц, Дарвины хувьсал, Түрингийн компьютерийн анхны загвар, Крик болон Ватсоны ДНК-ийн бүтэц гэх мэт. Тус сургууль нь 31 Коллежтой, 150 гаруй тэнхим, факультэт, салбар сургуулиудтай. 2000 оноос Билл болон Мэлинда Гэйтс сангаас гадаад орны оюутнуудад зориулсан тэтгэлгийг олгож эхэлсэн. Урлаг болон Хүмүүнлэг, Биологийн шинжлэх ухаан, Клиникийн анагаах ухаан, Хүмүүнлэг болон Нийгмийн шинжлэх ухаан, Физикийн шинжлэх ухаан, Технологи гэсэн 6 сургуультай. Одоогоор 18300 орчим оюутан сурагчидтай.

Технологийн сургууль  нь Инженерчлэл, Химийн инженерчлэл болон Биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан болон Технологи, Бизнес болон Менежмент, Манлайллыг дэмжих Кэмбриджийн хөтөлбөр гэсэн тэнхимүүдэд хуваагдана.
 

7. Калифорнийн их сургууль, Лос Анжелес

Байршил: АНУ

Үнэлгээ: 88,4

1919 онд үүсгэн байгуулагдсан. 12 Нобелийн шагналтантай. Бакалаврын зэрэг олгох 5 сургуулиас гадна, 7 мэргэжлийн сургууль, 4 мэргэжлийн эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулиас бүрдэнэ. Тус сургуульд шинээр элсэгчдэд тавигдах үндсэн шалгуур нь голч дүн 4,25-аас их, SAT шалгалтын оноо 1760-2140 байх ёстой гэнэ.  
 

8. ETH Zürich Швейцар улсын технологийн Zürich институт

Байршил: Швейцар

Үнэлгээ: 86,1

1855 онд байгуулагдсан тус сургуульд Эйнштэйн суралцаж байсан гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Гэхдээ та тус сургуульд сурахын тулд Эйнштэйн шиг гоц ухаантан байх албагүй. Төгсөгчдөөс 21 нь Нобелийн шагналтан. Дэлхийн шилдэг сургуулиудын нэгээр дараалан тодорч байдаг тус сургуульд 2012 онд гэхэд 36,9 хувь нь гадны оюутнууд байсан байна.
 

9. Жоржиягийн технологийн институт

Байршил: АНУ

Үнэлгээ: 85,0

1885 онд үүсгэн байгуулагдсан. Архитектурын, Инженерчлэлийн, Тооцооллын, Эрнест Щиллерийн бизнесийн, Шинжлэх ухааны, Иван Аллены Либерал урлагийн гэсэн 6  коллежтой. Суралцагчдын 20 гаруй хувь нь гадны оюутнууд байдаг.
 

10. Эзэн хааны коллеж Лондон

Байршил: Их Британи

Үнэлгээ: 84,6 

1907 онд байгуулагдсан. Эм зүй, Байгалийн шинжлэх ухаан, Инженерчлэл, Бизнес гэсэн 4 факультеттэй. Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд 2007 оноос бие даан тусгаарласан. 14 Нобелийн шагналтан төрүүлсэн.


Тус жагсаалтын 12-р байранд Сингапур улсын Сингапурын үндэсний их сургууль орсон бөгөөд Азиас 11 сургууль шилдгээр тодорчээ. 

Инженерчлэл, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 сургуулийн жагсаалтыг эндээс харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02