Цөөн үгээр
2013, 3 сарын 20. 19:390
- Хүний тухайн үеийн сэтгэл хөдлөлд тохируулан дуу тоглуулдаг Mico хэмээх чихэвчийг Neurowear компани зохион бүтээсэн байна. Чихэвчийг iOS дээрхи аппликэшнээр удирдана. Дэлгэрэнгүй
- Google-ээс хөдөлгөөнт болон транспарент зургуудыг хайх боломжтой болжээ.
- Minuum нэртэй шинэ виртуал гарыг зохиожээ. Орчин үеийн ухаалаг утаснуудын гар жижигхэн бөгөөд түүнээс алдаж бичих явдал их гардаг. Тэгвэл шинэ загварын гар нь та үгээ үсэг үсгээр нь нэг бүрчлэн дарж бичих шаардлагагүй болох юм байна. Дэлгэрэнгүй

- 14-ны өдөр шинэ Galaxy S4-өө танилцуулсан Samsung компани ухаалаг цаг гаргахаар ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ.
- Volkswagon хамгийн анхныхаа цахилгаанаар ажилладаг машин болох "e-up" танилцуулжээ. Уг машин нь нэг удаагийн цэнэглэлтээр 150 хүртэлх км зам туулах хүчин чадалтай аж.

- Instagram-аас уйдаж эхэлсэн үү? Тэгвэл таны зургийг гайхалтай болгож засах iPhone, iPad-д зориулсан аппликэшн "Repix"-ийг туршаад үзээрэй. Үнэгүй аппликэшн.
-  Интернетийн хамгийн анхны домэйн нэр Symbolics.com энэ сарын 15-нд 28 нас хүржээ. 
- MC10 компаниас хүний биеийн арьсанд наадаг, маш нимгэн микро чип зохион бүтээсэн бөгөөд чипээр дамжуулж хүний биеийн байдал, температур зэрэг эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж шинжлэн таны утас руу шаардлагатай сонордуулгыг илгээдэг аж. 

MC10 Hydration Video from MC10 on Vimeo.


- Polythron Technologies-ээс тунгалаг биетэй ухаалаг утасны загварыг гаргаж үзүүлсэн бөгөөд уг утсыг 2013 оны сүүлээр худалдаанд гаргана гэжээ.

- Google өөрийн харилцаа холбоонд зориулсан бүхий л бүтээгдэхүүнүүдээ нэгтгэн Babble хэмээх бүтээгдэхүүнийг гаргах гэж байгаа талаар Geek.com мэдээлсэн байна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00