Аз жаргалтай байх нууц
2013, 3 сарын 21. 14:270
Мэргэжлийн сэтгэл судлаач зөвлөж байна.

Сэтгэл судлалын судалгаагаар хүмүүсийн дараах үйлдэлүүд нь аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлдэг гэнэ. “Эдгээр энгийн зүйлс аз жаргалыг мэдрэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна” хэмээн уг судалгааг эмхэтгэсэн Сонжа Ляабормирски хэлсэн юм.


1.    Сайхан сэтгэлээр хэнд ч хамаагүй хэзээ ч хамаагүй тусла.
Зүгээр л тусла. Хэн нэгэнд хаалга онгойлгож өг, хүнд юм өргөхөд нь дамжил. Өдөрт 5 удаа сайхан сэтгэлээр туслаж бай. Ингэх нь таныг аз жаргалтай болгоно.

2.    Талархлын захиа бич
Өөрийнхөө амьдралд тус болсон хэн нэгний тухай бод. Түүндээ талархалаа илэрхийлсэн захидал бич. Энэ нь таныг болон тэр хүнийг аз жаргалтай болгоно.

3.    Сайн дурын үйл ажиллагаанд оролц.
Сайн дурын үйл ажиллагааны зөвлөгч, удирдагч бол, эсвэл эмнэлэг дээр очиж тусла. Энэ нь ямар сайн хүн гэдгээ мэдрэхэд тань туслана.

4.    Өөрийн аз жаргалаа тоол.
Юунд талархаж байна, тэр бүхнээ жагсаан бич. Ингэснээр та хичнээн гайхмаар сайхан амьдралтайгаа мэдэх болно.

5.    Өөрийн гэрэлт ирээдүйг төсөөл.
Сайн сайхан бодол хүсэл аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрийн хүрэх ирээдүйн талаар бод. Ажлын карьер, хувийн, нийгмийн амьдрал гээд л өөрийн ирээдүйд болох сайхан бүхний тухай бод. Жишээ нь ээлжийн амралтаараа юу хийх, хаашаа явах гэх мэт.


Аз жаргал хүний сэтгэлд оршиж, тэнд л соёолдог. Өдөр бүр дээрх зүйлсийг хийх хэдхэн минутыг  өөртөө гаргаснаар та аз жаргалтай байх болно.

Эх сурвалж: psychologytoday.com


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01