Анх удаа CV бичих гэж байгаа бол...
2013, 4 сарын 2. 10:240

Та коллежийн оюутан байхдаа эсвэл магистрын оюутан байхдаа анх удаа CV бичих гэж оролдож байгаа бол өнөөгийн CV-ний номнуудад бичигдсэнээс өөрт тулгараад байгаа асуудалтай нийцэх хариултыг олохгүй л болов уу. Гэхдээ энэ нь таны асуудлууд хүчин төгөлдөр биш гэсэн үг биш. CV-ний мэргэжилтнүүдийн анзаарахгүй орхидог зүйл ч байж болох юм.  Тиймээс CV-тэй холбоотой дараах асуулт, хариултуудыг уншаад үзээрэй.



1. Миний CV 1 эсвэл 2 хуудастай байх хэрэгтэй юу?

Хэрэв CV-ний тухай хангалттай ном уншиж, хүмүүстэй уулзаж ярилцсан бол таны CV-ний урт 1 хуудаснаас л эхлэх хэрэгтэйг ойлгоно.

Хэрэв үүнийг хийж чадвал гайхалтай. Гэхдээ ярилцлаганд дуудагдах боломжийг үгүй хийх материал хийж болохгүй шүү. Та ямар сайн зүйл хийсэн бэ?

Хэн нэгэн хүн таны CV-г уншина гэдгийг сана.  Зарим уншигчид таны CV 1 хуудас байхыг шаардана. Зарим нь 2 хуудастай байхаас татгалздаггүй. Та хэний хэн бэ гэдгийг мэдэхгүй учраас яг 1 хуудастай байх ёстой гэсэн дүрэм байхгүй.

 

2. Боловсролын хэсэг эхэнд нь байх хэрэгтэй юу сүүлд нь байх хэрэгтэй юу?

Ихэнх тохиолдолд хэрэв та коллежийн эсвэл магистрын оюутан бол CV-ний эхэн хэсэгт бичигдвэл зүгээр. Гэхдээ таны сонгосон салбартай холбоотой маш олон дадлагын ажил, хамтран ажилласан эсвэл ажлын туршлага байгаа бол туршлагаа боловсрол хэсгийн өмнө бичээрэй.

Гэхдээ CV бичихэд хатуу мөрддөг дүрэм журам байхгүй. Өөрийн ур чадвар, туршлагаа таны хувьд хаана бичвэл хамгийн оновчтой байх газраа л бич.

3. Сургуулийн хаяг болон байнгын оршин суугаа хаягаа жагсаах хэрэгтэй юу?

Хэрэв эргэлзэж байгаа бол хоёуланг нь л бич. Хэрэв боломжгүй бол ажил олгогч дараагийн хэдэн сард таныг хаанаас олох боломжтойг харуулах хаягаа бичээрэй.

4. Хэвэр би нэг их ажлын туршлагагүй бол CV-ндээ юу бичвэл дээр вэ?

Эхлэн бичигчдийн хувьд сургуульд орохын тулд хийж байсан ажлуудаасаа олж авсан ур чадваруудыг үл тоомсорлож, орхих хэрэггүй. Та үнэ цэнэтэй туршлагыг олж авсан л байгаа:

  • Таны гадаад хэл судлал.
  • Гадаадад суралцсан, судалгааны ажил удирдсан гэх мэт сонголт бүхий сурах туршлага.
  • Таны компьютер болон интернэт ашиглах чадвар.
  • Нэмэлт үйл ажиллагаанууд гэх мэт.

5. Төлбөрийг нь төлсөн туршлагаа л  CV-ндээ оруулах хэрэгтэй юу?

Ажил олгогч нар таны мөнгө төлсөн төлөөгүй олж эзэмшсэн ур чадварыг чинь л сонирхож байдаг. Тиймээс үнэгүй ажил хийсэн, сайн дурын ажил хийсэн туршлагаа бичихээс бүү татгалз.


 

6. Коллежийн өмнөх мэдээллийг оруулах хэрэгтэй юу?

Ерөнхийдөө бол оруулах хэрэггүй. Ажил олгогч нар нэг их анхаарч үзэхгүй. Гэхдээ та сургуульд байхдаа үндэсний шилдэг сурагч болсон эсвэл ямар нэг онцгой амжилтанд хүрсэн бол, таны сонгосон салбартай холбогдож байгаа л бол бичих хэрэгтэй. CV бичнэ гэдэг бол шинжлэх ухаанаас ч илүү зүйл учраас өөрийгөө шилдэг гэдгийг илэрхийлэх урлагийн төсөл л гэсэн үг.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52