Онлайн хэрэгслүүдийг ашиглан код бичиж сурцгаая.
2013, 4 сарын 2. 12:430
Марк Зукерберг, Билл Гэйтсийн хэлснээр кодчилол ойлгох нь шинэ цагийн бичиг үсэг тайлагдаж байгаатай адил гэнэ шүү. Бидний дунд нэгэн ойлголт тогтчихсон байдаг. Тэр бол код бичих бол гоц ухаантан, алтан медальтан, математикчдийн хийх ажил гэсэн ойлголт. Харин мэдээллийн технологийн салбарын акулуудын хэлж буйгаар бол код бичих нь тийм ч хэцүү биш бөгөөд өнөөгийн технологийн эрин үед ном унших, машин жолоодох, спортоор хичээллэхтэй адил өдөр тутмын энгийн үйлдлийн нэг гэцгээж байна. Үүнд та эмч, цагдаа, сагсан бөмбөгчин мэргэжилтэй байх нь хамаагүй бөгөөд та зүгээр л кодыг ойлгодог байхад танд шинэ ажил, шинэ боломжууд бий болгоход туслах болно. Харин энэ талаар ихэнхи сургуулиудад заадаггүй.

За тэгээд суръя гэж бодож байтал яаж сурах уу? хаанаас эхлэх үү? сургалтанд суувал цаг, мөнгийг маань дэмий үрэх болов уу? гэж бодож байвал танд санал болгох 10 онлайн хэрэгслийг танилцуулъя. Эдгээр нь онлайнаар, үнэ төлбөргүйгээр суралцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд видео танилцуулга үзэх, асуулгад оролцох, тоглоом тоглонгоо кодыг сурч болох нь ээ. 

1. Code/Racer 

Treehouse дахь багийн бүтээсэн Code/Racer хэмээх онлайн уралдаант тоглоом. Хэд хэдэн тоглогчид уралдаанд оролцох бөгөөд уг уралдаан нь таныг хурдан хугацаанд HTML, CSS код бичихийг хүчилнэ. Энэ тоглоомноос гадна 650 гаруй танилцуулга видеотой, курсээ дүүргэсний дараа шагнал болох тэмдэгтүүдийг цуглуулдаг. 

 

2. MIT OpenCourseWare 

Мэдээллийн технологийн салбарын шилдэг сургуулийн нэг Массачусетсийн их сургууль онлайн сургалтын сайтын төсөл 2002 онд эхлээд одоог хүртэл өргөжин тэлсээр байгаа. Тус сайтад MIT өөрсдийн бүхий л сургалтын материалуудыг нээлттэйгээр байрлуулсан байдаг. Тэгэхээр дуртай газраасаа дэлхийн шилдэг сургуулийн сургалтанд сууна гэдэг сайхан биш гэж үү. Одоогоор 2150 гаруй хичээлийн материалтай. 

 

3. Udacity 

Маш эрчимтэй хөгжиж буй тус сайт нь 2011 онд Stanford-ийн их сургуульд компьютерийн шинжлэх ухааны онлайн ангийг санал болгож байжээ. Udacity-ийхэн өнөөгийн дээд боловсролын систем эвдэрчихсэн гэж үздэг бөгөөд боловсрол гэдэг амьдралд нэг удаа биш бүхэл амьдралын турш туршлага болон үлдсээр байдаг гэж үздэг байна. Тиймээс хүмүүст чанартай дээд боловсрол эзэмшүүлэхээр зорьж байгаа юм. Одоогоор 20 идэвхитэй курсыг бий болгосон байна. Курс бүр нь видео хичээл, хэлэлцүүлэг, тест зэргийг багтаасан. 

 

4. Mozilla Developer Network  

Мозилла Хөгжүүлэгчдийн Сүлжээ нь вики учир хэн ч агуулга оруулж, засч болно. Нэгнээсээ суралцаж, бас нэгэндээ мэддэгээ зааж өгнө. Имэйл хаягаараа бүртгүүлж ашиглана.

 

5. The Code Player 

HTML5, CSS3, JavaScript сурахад зориулсан видео танилцуулгуудыг багтаасан. Маш энгийн, ойлгомжтой тайлбарласан танилцуулгууд дээр гарч байгаа кодыг татаж авах, сэтгэгдлээ бичих, асуулт асуух боломжтой.

 

6. Coursera

Кодоос гадна Эрүүл мэнд, Нийгэм, Математик статистик зэрэг олон төрлийн онлайн сургалтын материалыг агуулдаг, том хэмжээний сургалтын сайт. Станфорд, Мичиган, Принстон, Пенсилванийн их сургууль гээд нэлээд олон их сургуулиудийн онлайн сургалтыг явуулан, хамтран ажилладаг. Англи, Испани, Франц, Итали, Хятад хэл дээр ашиглагдах боломжтой тус сайтад 62 их сургуулийн профессорууд хичээлийг заадаг байна. Сайтад бүртгүүлэн хичээлд сууснаар дэлхийн хэмжээний профессорын лекценд суух, өөрийн түвшинд таарсан мэдлэгийг олж авах, мэдлэгээ шалгах, мөн дэлхий дээрхи мянга мянган оюутнуудтай глобал нийгэмлэгт элсэх боломжтой болох юм.

 

7. Codecademy

Бусад онлайн боловсролын платформоос онцлогтой нь зөвхөн код заахыг зорьдог. Python, Javascript, Ruby, PHP програмчлалын хэл, мөн HTML, CSS-ийн ангиудтай. Сайтын талаар New York Times, TechCrunch зэрэг маш олон блог, сайтууд дээр эерэг сэтгэгдлүүдтэй байдаг. Хэрэглэгчдээ идэвхижүүлэхийн тулд сайн суралцагсаддаа тэмдэг олгож, тухайн хичээлийг эзэмшсэнийг баталгаажуулдаг. Мөн Хичээл үүсгэх багажийн тусламжтай хэн ч шинээр хичээл нийтэлж болдог.

 

8. Khan Academy

"Өндөр чанартай боловсролыг хүн бүхэнд, хаанаас ч" хэмээх уриатай ашгийн бус боловсролын сайт нь 2006 онд MIT болон Harvard-ын их сургуулийг төгсөгч Салман Хан бүтээжээ. Математик, Эрүүл мэнд, Түүх, Санхүү, Компьютерийн шинжлэх ухаан зэрэг бүх төрлийн салбарыг хамарсан онлайн 4000 гаруй лекц, хичээлүүдтэй. Дасгал ажлуудыг хийх явцад мэдэхгүй зүйл гарвал та видео хичээл үзэх шаардлагатай. Видео хичээлүүд нь маш энгийн, ойлгомжтой тайлбарласан байдаг.

 

9. Learn Python the Hard Way

Learn Code the Hard Way сайтын Python хэл суралцахад зориулсан сайт. Онлайн текстэн материалуудыг үнэгүйгээр ашиглаж болно. Татах материал, видео хичээлүүд нь үнэтэй.  Learn Code the Hard Way сайт нь Ruby, C, Regex, SQL, CLI-ийн хичээлийн материалуудтай. Сайтын 1-р дүрэм бол "Хуулахыг зөвшөөрөхгүй. Бүх дасгалыг өөрийн гараар бичих ёстой." 

 

10. HTML5 Rocks

HTML5-ын талаар Google, Adobe, deviantART зэрэг компаний ажилчдын бэлтгэсэн материалуудаас суралцах боломжийг бүрдүүлсэн. Хичээлийн материал нь видео, танилцуулга хэлбэрээр байдаг. Та гар утас, тоглоом, бизнестээ зориулж ашиглах уу гэдгээсээ хамаарч хичээлээ сонгоно. Хичээлийг бэлтгэсэн хүнээс нь шууд асуулт асуух боломжтой. 

Эдгээрээс гадна кодчиллын талаархи сургалтын материалуудыг онлайн тавьдаг, хэлэлцүүлэг өрнүүлдэг,  Google Code University, Rubykoans, гар утасны аппликэшн хөгжүүлэгчдэд зориулсан MobileTuts+ зэрэг төлбөргүй сайтууд байдаг. Дахин давтаж хэлэхэд код бичиж сурна гэдэг таны төсөөлсөн шиг хэцүү биш шүү. Танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31