Инженерүүдэд зориулсан CV бичих аргачлал
2013, 4 сарын 5. 10:300

Та өөрийнхөө CV-г маркетингийн хүчирхэг зэвсэг болгох инженер гэдгээ мэдэх үү? Инженеринг гэдэг бол өргөн хүрээний мэргэжлүүдийг хамардаг бөгөөд үр ашигтай CV-г боловсруулах нь бүх салбарын ажилтнуудад хэрэгтэй зүйл юм. Мэргэжилтнүүдээс санал болгосон өөрийн CV-ний инженер байх дараах 7 зөвлөмж бий. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаа дараах 7 төрлийн СиВи-ийг анхааралдаа авна уу.

Нарийвчлал
Инженерингийн төслүүдийг боловсруулахад нарийвчлал хамгийн эн тэргүүний зүйл байдаг бол CV-ний инженерингэд энэ ч бас хамаатай. Алдааг засах, CV-нд байгаа алдаануудыг засаж залруулах нь инженерүүдийн гаргадаг нийтлэг алдаа юм. Таны маш сайн бэлтгэсэн, мэргэжлийн CV ямар нэг үг үсэг, дүрмийн алдаагүй байвал маш сайн. Боловсруулсан CV-гээ гурван удаа шалгаад бусад хүмүүст уншуулж, хэр зэрэг төгс болсныг нь шалгах хэрэгтэй.
 

Оновчтой байдал
Хүний нөөцийн мэргэжилтнүүд таны CV-г хүлээн зөвшөөрөх аль эсвэл татгалзахад 30 секунд ба түүнээс ч бага хугацаа байдаг гэж сануулж байна. Тийм учраас таны CV оновчтой байх ёстой.
Та өөрийн CV-г мэргэжлийн редакторын нүдээр харж, CV-нд агуулагдаж байгаа мэдээлэл ажил олгогч нарт ач холбогдолтой эсэхийг нягталж үзэх хэрэгтэй.


Зорилгоо тодорхойлж, дүгнэлт нэм 
CV-нд ямар нэг зорилго бичих хэрэггүй. Гэхдээ энэ хэсэг хамгийн үнэ цэнэтэй ганц хэсэг биш боловч таныг сонгоход нөлөөлж болно. Хүчирхэг ажил хайгчдын зорилго ба онцлог шинжүүд тухайн санал болгож байгаа ажлын байранд тохирохгүй тохиолдолд ажил олгогч менежерүүд анзаарахгүй орхих тохиолдол байдаг. Гэхдээ та ажлаа сольж байгаа бол зорилго бол баталгаатай шүү дээ.
Ур чадварын хэсгийг зорилгоор орлуул. Цөөн хэдэн оновчтой өгүүлбэрүүд таныг зах зээлд борлогдохуйц ур чадвартай гэдгийг тодорхойлж байвал зохино. Жишээ нь: “ Механик инженерээр олон улсад 15 жил ажилласан туршлагатай, КАЙЗЭН систем, ISO болон автомашин үйлдвэрлэлийн маш сайн мэдлэгтэй. Ур чадварын хэсэгт “Six Sigma, Хар бүс, Pro-E ахисан түвшний лицензтэй, РМР сертификаттай” гэх мэт ур чадваруудыг багтаах.

Ажлын байранд зориулж CV-гээ тохируулах 

Хувийн зарим зан чанараа CV-ндээ багтаахыг зарим ажил олгогчид санал болгодог.  Хэрэв та өөрийнхөө зан чанарыг тодорхойлж чадаагүй бол таны CV шууд л хогийн саванд орох магадлалтай гэнэ.
Та орохоор зорьж байгаа тусгай ажил үүрэг, инженерингийн аливаа ажил мэргэжил бүрт зориулж CV-гээ тохируулах хэрэгтэй.
 

Чухал амжилтуудаа жагсаах
CV-гээ уншихад хялбар болгохын тулд тодорхойлох цэгүүдийг ашигла. Эдгээрийг ашиглан цөөн хэдэн оновчтой текстүүдээр амжилтаа илэрхийлснээр ажил олгогчид таны амжилтын үр дүн, ажлын ач холбогдлыг ойлгоход туслах болно. Инженерингийн дараах жишээнүүдийг авч үзье.
•    Хөдөлмөрийн бүтээмжийг 36%-иар сайжруулах зураглал судлалын процессийг удирдсан бөгөөд хэрэглэгчийн шаардлагад бүрэн  нийцсэн.
•    Өнгөрсөн 4 жилийн хугацаанд зөвлөх пүүсийн тооцсоноор механик инженерүүд, засварын ажилчид 89% буюу түүнээс дээш хувийн эрэлттэй байсан.
•    Хөргөөх радиаторын материалыг хамтран боловсруулснаар жилд 300,000,000 сая төгрөг хэмнэсэн гэх мэт.

Ажилласан төслийн жагсаалтыг нэм
Таны инженерингийн мэргэшил, ажилласан туршлага зэргээс хамааран CV-ндээ багтааж болох хэдэн арван аль эсвэл онцлох цөөн хэдэн төслүүд байж болох юм. энэ жагсаалтаас шалтгаалаад таны CV гурав дахь хуудас руугаа орсон бол төслийн жагсаалтыг тусад нь оруулбал илүү үр дүнтэй.
Хэрэв та амин чухал мэдээллээ оруулбал маш сайн гэнэ. CV бичихэд 2 хуудас хэрэгтэй бол төслийн жагсаалтыг тусад нь оруул. Төслийг ажил олгогчоор, үйлчлүүлэгчээр нь товч, тодорхой өгүүлбэрээр тодорхойлбол зүгээр.

Шударга бай
Таны CV “хүчирхэг” байх ёстой боловч хуурамч, мэхэлсэн шинжтэй байж болохгүй. Та CV-гээ худал үгээр чимэх тухай битгий бодож тайвшраарай. Шударга, сайн боловсруулсан CV таныг ажил хайхад хөнгөвчилж, шийдвэрлэх илүү бага асуудалтай тулгарна гэсэн үг.


 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00