CV бичихэд гаргадаг 10 ноцтой алдаанаас зайлсхий
2013, 4 сарын 8. 10:450
CV бичихэд алдаа гаргах нь хялбархан зүйл бөгөөд нэгэнт ажил олгогчийн гарт очсон бол засахад маш хэцүү.  Тиймээс бичиж эхлээгүй байгаа бол урьдчилан сэргийлэх нь чухал. CV бичихдээ дараах алдааг гаргахаас сэргийлээрэй.


1. Үгзүйн ба дүрмийн алдаа
Таны  CV дүрмийн хувьд төгс байх хэрэгтэй. Хэрэв тийм биш л бол ажил олгогч нар нэг гүйлгэж уншаад л таныг “энэ хүн бичиж чаддагүй юм байна” аль эсвэл “энэ хүн бидэнд хамаагүй” гэдэг дүгнэлтийг хийж орхидог.

2. Тодорхой байдлыг орхигдуулах
Ажил олгогч нар жишээ нь дараах зүйлсийг хийчихсэн, гүйцэтгэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.
A. Рестораныг зохион байгуулах ажилд ажилтнуудтай хамтарч ажилласан.
B. Жилийн 2 тэрбумын борлуулалтын орлоготой ресторанд 20 гаруй шинэ ажилтныг шалгаруулан авч, сургаж, зааварладаг байсан гэх мэт.
Дээрх хоёр өгүүлбэрийн аль аль нь нэг хүнийг тодорхойлж болох ч хоёр дахь өгүүлбэр ажил олгогчийн анхаарлыг шууд л татах болно.

3. Нэг хэмжээгээр бүх зүйлийг тохируулах
Та нэг ижил хэмжээтэй CV-г бүх ажил олгогч руу илгээгээд байвал ажил олгогч нар таны CV-г хогийн сав руугаа шидэж орхино. Ажил олгогч нар CV-г тэдэнд зориулж бичихийг хүсдэг. Тэд яагаад энэ байгууллагад, энэ албан тушаалд тохирч, хэрхэн ажилладагаа харуулахыг хүсэн хүлээж байдаг.

4. Амжилтын оронд ажил үүргээ тодотгох
Та CV-ндээ ажил үүргийнхээ жагсаалтыг хувааж бичвэл илүү хялбар байх болно. Жишээ нь:
  • Группын хуралд оролцож цагийг нь бүртгэх бичлэг хийсэн
  • Хүүхдүүдтэй хамт нэг өдөр асрах ажил хийсэн.
  • Хэлтсийн файлуудыг шинэчилсэн.
  • Ажил олгогч нарт таны хийж байсан янз бүрийн ажилд хэр их зүйл хийсэн, яг ямар зүйл хийсэн гэдэг чинь хамаагүй. Тэд дараах зүйлсийг л хайж байдаг. Жишээ нь:
  • Ирээдүйд ажиллах байгууллагад үнэлэгдэхийн тулд лаптоп компьютер ашиглан 7 хоног бүрийн хурлын бичлэг хийж, Microsoft Word файл болгон хадгалсан.
  • Сургуулийн өмнөх хүүхдүүдэд зориулж өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулсан ба 10 минутын амралтын хөтөлбөр боловсруулсан.
  • 10 жил болсон нүсэр файлуудыг хэлтсийн ажилтнууд ашиглахад хялбар байдлаар дахин зохион байгуулсан гэх мэт.
  • 5. Хэт урт эсвэл хэт товч бичих
    Таны юу сонссон, юу уншсаныг үл харгалзан CV-г хэр зэрэг урттай бичих ямар нэг дүрэм журам байхгүй. Яагаад? Учир нь хүн төрөлхтөн өөр өөр үнэт зүйлстэй, хүлээлттэй байдаг шүү дээ.
    Гэхдээ мэдээж хэрэг та CV-гээ 5 хуудас болго гэсэн үг биш. Ерөнхийдөө хамгийн ихдээ 2 хуудаснаас хэтрүүлэхгүй байхаар бичих хэрэгтэй. Гэхдээ таных 1 хуудас болсон бол заавал 2 хуудас болго гэсэн үг биш гэдгийг санаарай.

    6. Муу зорилго
    Ажил олгогч нар таны CV-ний зорилгыг уншдаг боловч “мэргэжлийн хувьд өсөж дэвших боломжийг олгох, хүч чадал сорьсон ажлын байр хайж байна” гэсэн хэтэрхий гоёмсог үгэнд автдаггүй. Ажил олгогч нарт тэдны хэрэгцээ шаардлагад нийцсэн ямар нэг онцгой бас чухал зүйлийг бичих хэрэгтэй. Жишээ нь:  “Энэхүү хүч чадал сорьсон маркетингийн ажлын байр миний хувьд өөрийн ур чадвар, туршлагаа ашиглан ашгийн бус байгууллагын сан хөмрөгийг нэмэгдүүлэх боломж олгож байна.”гэх мэт.

    7. Үйлдэл харуулсан үйл үг бичихгүй байх
    “Ямар нэг зүйлийг хариуцдаг байсан” гэж бичихийн оронд “4000 оюутан, албан хаагчдад үйлчлэх IT-ийн тусламж үзүүлэх багийн нэгэн хэсэг байж хэрэглэгчдийн асуудлуудыг шийдвэрлэсэн.”  Гэж бичих хэрэгтэй.

    8. Чухал мэдээллийг орхигдуулах
    Та магадгүй сургуульд орохын тулд нэмэлт орлого олох ажлуудаа дурдахгүй байж болох юм. Ерөнхийдөө ажлын ёсзүй, цагийн менежмент гэх мэт таны хийж байсан ажлуудаас олсон туршлага таны бодож байснаас ч илүү чухал байж ч болох юм.

    9. Хэт завгүй мэт харагдах
    Хэрэв таны CV 5 өөр фонтоор бичигдсэн байвал ажил олгогчид толгойны өвчин л нэмэх болно. Тиймээс CV-гээ илгээхийн өмнө хэд хэдэн хүнд уншуулж үзэх хэрэгтэй. Таны CV үнэхээр анхаарал татахуйц байна уу? Хэрэв харахад хэцүү байвал засаж залруул.

    10. Холбоо барих мэдээллээ буруу өгөх
    Би нэг удаа CV нь маш  сайн боловч ажил олгогч нараас дуудлага авдаггүй нэг оюутантай ажилладаг байсан юм. Нэг өдөр би түүнээс тоглоомоор “чиний CV дээрх утасны дугаар зөв үү ?”гэж асууж байсан. Гэтэл буруу байсан. Тэр дугаараа засангуут маш олон дуудлага  хүлээн авч, эрэлттэй хүн болж хувирсан юм. CV-гээ дэлгэрэнгүй шалгасан ч гэсэн дахин шалга.
    Таньд амжилт хүсье!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57