Цөөн үгээр
2013, 4 сарын 8. 11:410
- 2012 онд интернетэд 634 сая вэбсайт, 2'4 тэрбум хэрэглэгчтэй байжээ.
- Samsung Galaxy S4 4 сарын 16-наас 249'99$-аар AT&T-ээс урьдчилсан байдлаар худалдаалагдаж эхэлнэ. - 40 жилийн өмнө 4 сарын 3-нд хамгийн анхны гар утасны дуудлагыг Motorola-ийн ажилчин Marty Cooper хийж байжээ.
- Samsung 13вт-ын LED гэрэл зохион бүтээжээ. Тус гэрэл нь 60вт-ын энгийн гэрэлтэй адил 2700K тусгалтай, энгийн чийдэнгээс 30 дахин удаан буюу 25'000 цаг асдаг, эрчим хүчийг 75% хэмнэдэг гэнэ.
- "Necomimi Муурны чих" таны сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ. Ярихгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжтой болжээ. Уг чихийг 69.99$-аар худалдаалж байна. - Google Keep үйлчилгээ гарлаа. Тэмдэглэл бичих, хийх ажлын жагсаалт гаргах, санамж бичих зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой, Evernote-тэй адилхан үйлчилгээ юм. Вэб болон Андройд хувилбартай.
- Японы эрдэмтэд хүний зүүдэндээ харсан дүрслэлийг харуулах аргыг нээсэн талаар Science-д бичжээ. MRI машиныг ашиглан компьютерийн модель, интернет дэх зурагнуудаар зүүдийг дүрслэн харуулж байгаа аж.
 
 


- BlackBerry Z10 AT&T-д албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Энэхүү ухаалаг утас нь анхны BlackBerry 10 үйлдлийн системтэй утас бөгөөд вэбээр таны үзэж байгаа бүх видеог түгээдэг юм. - Porsche анхны гибрид машин Panamera S E-Hybrid-ыг танилцуулав. Нийтдээ 416 морины чадалтай бөгөөд 95-ийг нь цахилгаан мотороос, үлдсэнийг нь 3 литрийн битурбо V6 газан хөдөлгүүрээс гаргадаг байна. Мөн 5,2секундэд дээд тал нь 165миль/цаг хурд авах чадалтай.
- Хэрвээ та цахим урилга бэлдэх гэж байгаа бол iOS дээрхи Phoster хэмээх аппликэшнийг туршаад үзээрэй. Урилганы бэлэн загвар, эффектүүд нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02