Ажлын анхны өдөр юуг анхаарах ёстой вэ?
2013, 4 сарын 10. 15:250

Хэрэв та хуучин ажлаа солиод шинэ ажилд орох гэж байгаа бол ажлын анхны өдрөө юуг анхаарвал зохистой болох талаар дараах зөвлөгөөг хүргэе.
 

 
  • Ажлын анхны өдөр дарга тань ажлын нөхцөл байдал, ажиллах зарчим, хийх ажил болон шинэхэн хамт олныг танд танилцуулах болно. Энэ үед анхааралтай байж, удирдлагынхаа хэлж ярьсан бүхнийг сайтар тогтоож авах хэрэгтэй.
  • Танд санаандгүй ямар нэгэн ажлын хүндрэл, асуудал тулгарсан үед хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ тусламж хүсэхээсээ бүү санаа зовоорой. Энэ бол байдаг л зүйлийн нэг шүү дээ.
  • Ажилд орсон анхны өдөр xaaнaac нь эхэлж, юу хийхээ тэр бүр мэддэггүй. Ийм сэтгүүл эргүүлж, юм бодож, цонхоор ширтэж суухынхаа оронд өөрөө санаачилгаа гаргаж ширээ, компьютер, номын тавиур дээр байгаа материалуудтай танилцахад зүгээр юм шүү.
  • Ажилд орсон анхны өдрөө ямар дипломтой төгссөн хийгээд мэргэжил дээшлүүлэх ямар курсад явсан эсэх талаар сайрхаж ярих гэж оролдсоны хэрэггүй юм шүү. Учир нь энэ ярианы сэдэв хэний ч анхаарлыг татахгүй. Харин таныг ажлын шинэ хэмнэлд хэрхэн дасан зохицож байгаа, өгсөн үүрэгт ажлыг хэрхэн гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь бүхний анхаарлыг илүүтэй татах болно. Иймд ажил хэрэгч байхыг танд зөвлөх байна.
  • Хэн нэгэн ажилчны ажлын хариуцлага хийгээд дутагдлын талаар авч хэлэлцэх үед асуулт тавих ч юм уу аль эсвэл шүүмжлэлтэй хандах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь таны хувьд цагаа олоогүй алхам хийгээд зохисгүй үйлдлийн нэг юм.
  • Шинэ хамт олон тань бие биенээ хэрхэн дуудаж байгааг анхааралтай ажиглаж аваарай.
  • Ямар ч үед төвийг сахих хэрэгтэй. Учир нь та шинэхэн ажилчин шүү дээ.
  • Ажлын хамт олон тань тэмдэглэлт баяр ёслолыг амралтын өдрүүдэд цэвэр агаарт тэмдэглэх санаачилга гаргасан тохиолдолд үл тоомсорлож хандах нь зохисгүй хэрэг юм. Иймд эелдэг дотноор аливаа зүйлийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй.
Эх сурвалж: Info сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02