Зөв компаниа хэрхэн сонгох вэ?
2013, 4 сарын 12. 11:050
Дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа компаниас эхлээд аварга том олон үндэстний корпорациуд хүртэл маш өргөн хүрээний ажил олгогчид байгаа.  Өөрийнхөө зан чанар, таалагддаг зүйл, таалагддаггүй зүйл, туршлага зэрэг дээрээ тулгуурлан ямар төрлийн компани чамд хамгийн сайн тохирох вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Хэрэв ямар компани сонгохоо сайн мэдэхгүй байгаа бол чадах чинээгээрээ судалгаа хийхэд цаг гарга.
Өөрийнхөө дуртай хайлтын системээ ашиглаад топ 100 аж ахуй нэгж, хамгийн шилдэг ажиллах орчин нөхцөл бүхий аль эсвэл  өөрийн тусгай нөхцөлд тохирсон “ганц бие ээж”, “олон үндэстний хэл соёлтой” гэх мэт нөхцөлд тохирох шилдэг ажил олгогчдын жагсаалтыг гарга. Өөрийн төсөөллөө ашигла. Найз нөхөд, хамаатан саднуудаасаа таньд тохирох ямар ажил байгааг бодож үзэхэд ямар нэг санал байгаа эсэхийг асуугаарай. 
Хувийн хэвшлийн салбарт ажиллахад үндсэн 3 төрлийн бизнес компаниуд байдаг.
 
 
Жижиг компаниуд

Эдгээр компаниуд ашиг орлого багатай байдаг учраас цалин хөлс ихэнхдээ бага байдаг. Та магадгүй урт хугацаанд аюул багатай орчинд ажиллахыг хүсдэг байж болох юм. Маш олон жижиг компаниудын эзэд өөрсдийн бизнесийг бичил менежментээр удирддаг бөгөөд үүрэг хариуцлагаа төлөөлүүлэхэд бэрхшээлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, том компанид ажилласнаас илүү өргөн хүрээний ажилд гар бие оролцох шаардлагатай болох бөгөөд хэрэв өөрийгөө сайн гэдгийг харуулж чадах бол хурдан ахих боломжтой.  Мөн жижиг компанид ажиллах нь шинэ бас хөрвөх боломжтой ур чадваруудыг сурах гайхалтай арга зам юм.

Дунд хэмжээний компаниуд

Энэ төрлийн компани эрүүл мэндийн үйлчилгээний зардал, хандив, урамшуулал гэх мэт жижиг компаниудаас илүү дээр үр ашгийг санал болгодог. Цөөн тооны ажилчидтай, бүтэц нь ч уян хатан учраас тохирсон санхүүгийн багцтай байдаг. Тэд хэмжээ хязгаар, хүн ажиллуулах, халах шийдвэрүүд нь ч санхүүгийн зорилт дээр нь суурилсан байдаг.
Тэд олон цагаар ажиллах, үүрэг хариуцлагаа өөрчлөх боломжтой, юу ч хийхэд бэлэн, өндөр хүлээлт бүхий ажилчдыг ажилуулахыг хүсч байдаг. Энэ төрлийн компанид олон төрлийн ажил үүрэг гүйцэтгэх боломжуудтай боловч жижиг компани шиг тийм ч их биш. Энэ төрлийн компаний бүтцээс шалгтаалаад ахиж дэвших боломж маш хязгаарлагдмал.

Том хэмжээний компаниуд
 
Томоохон компаниудад аюулгүй байдал, цалин хангамж, таны хүрэхийг хүссэн албан тушаал ахих боломж гээд бүгд бий. Ажилчдын тооноос шалтгаалаад тэд үүнд анхаарлаа хандуулах ёстой, байгууллагын бүтэц нь санхүүгийн байдлыг хязгаарладаг ч, эхлэлийн цалин ихэвчлэн өгөөмөр байдаг гэж хэлж болно.
Тэд ихэвчлэн шударга бас хүнд сурталтай, жижиг компаниуд шиг багийн нэг хэсэг байх, нийтлэг зорилттой байх байдлаараа дутагдалтай. Том компаниуд ихэвчлэн онцгой ур чадвар бүхий хүмүүсийг онцгой ур чадварт нь тохирсон ажлын байранд авч ажиллуулахыг хүсдэг учраас олон ажил үүргийг нэг зэрэг хийх шаардлагагүй.
Хэрэв та ямар компанид орж ажиллахаа мэдэхгүй байгаа бол ажилд орохоос өмнө тодорхой дадлагжих хугацааг зохион байгуулбал зүгээр. Дадлагажих эсвэл түр хугацааны ажлын байранд ажилласнаар ямар хүмүүстэй, ямар компанид ажиллахаа сонгоход чухал байх болно. Мөн хагас цагаар ажиллах нь сонголт хийхэд тус дэм болно.
Үүний зэрэгцээ буяны байгууллагууд, төрийн байгууллагууд өөр өөрсдийн ялгаа, онцлог туршлагатай. Ийм төрлийн байгууллагуудад ажиллахад зарцуулж байгаа мөнгө бүр нь үнэ цэнэтэй, зөв зүйтэй зарцуулагддаг бөгөөд буяны хандив өгч байгаа хүмүүс, татвар төлөгчдөд эргээд тайлагнадаг гэдгийг ойлгох болно.

Эргэлзээгээ арилгах нь
 
 

Ажиллахад сайхан бас аймшигтай газрууд ч байгаа. Сайхан оффистой том компаниуд өнгөц харахад сайхан ч дотор нь ажиллахад аймшигтай өрсөлдөөнтэй байдаг гэдгийг олж мэдэх болно. Тиймээс судалгаа хий, өөрийн мэдрэмжээ ашигла.
Сонгосон компани чинь зөв юм шиг санагдахгүй бол зөн совингоо дагахаас бүү ай. Хэрэв буруу  л байгаа бол өөрийнхөө шийдвэрээр амьдар, анхаарах зүйлсийг уншиж судал. Ярилцлаганд орохдоо ярилцлага авч байгаа хүнээ ярилцлагын турш хэрхэн биеэ авч явж байгааг ажигла. Хэрэв ямар нэг зүйл байгаа бол анхаарах ёстой зүйл байхыг үгүйсгэхгүй .

Зөв компани, буруу байршил

Хэрэв интернэтийн сүлжээг ашиглаад зөв ажил олгогчоо хайгаад төгс тохирсон газар олсон ч өөр  оронд байж болзошгүй. Ажлын байршлаа солих нь томоохон шийдвэр байх боловч хэрэв та албан тушаалаа үнэлж байгаа бол, боломжийг ашиглахыг хүсч байгаа бол шаардлагатай алхмаа хийж болно шүү дээ. Интернэт бол найз нөхөдтэйгөө холбогдох, шинэ хүрээлэлтэй болоход хялбар хэрэгсэл гэдгийг бид бүгдээрээ мэднэ. 
Сонголт таны гарт. Амжилт хүсье!
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01