Өдөр бүрийн санамж
2013, 4 сарын 18. 16:380
Ажил болон ар гэрийн асуудлыг зэрэг авч яван сэтгэл хангалуун байдаг хүн олон байдаг болов уу? Аль эсвэл нэг л өдөр бүх зүйлийг гольдролд нь оруулна даа.  Яахав одоохондоо иймэрхүү байдлаар байж л байг гэсэн хүн олон байдаг болов уу?
Ер нь хүмүүсийг ажиглаад байхад “за яахав болох байлгүй дээ” гэсэн хандлагаар хандаж, яг одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус байх нь элбэг байдаг юм шиг ээ. 
 

Ажил, амьдралаа зохицуулах нь нээх их тээршааж, хойшлуулаад байх хүнд асуудал биш бөгөөд хүн өдөр тутмын амьдралдаа өөрийгөө сэтгэл хангалуун байлгах зүйлийг хийгээд дадчихвал аяндаа бүх зүйл ном журмын дагуу яваад эхэлнэ.  Та ч байгаа байдалдаа сэтгэл дүүрэн байж эхлэх болно. Ажил, амьдралаа, ар гэрийн асуудлаа тэнцвэржүүлэх нь танаас хэр их цагийг өдөрт зарцуулж байгаадаа бус харин цагийг хэрхэн зарцуулж байгаад л байгаа юм. 
Тиймээс өнөөдрөөс эхлээд жижиг ч гэсэн зүйлээс эхэлж ажил, амьдралын бүх асуудлыг хослуулж авч явахыг хичээгээрэй.  Аливаа юм багаас эхэлдэг учраас танд туслах үүднээс өдөр бүр хийх ёстой болон хийж болохгүй хэдэн санамжийг хүргэе. 

Байнга санаж байх, хийх ёстой зүйлүүд
  • Өдөр бүр ажлын ч тэр, ар гэрийн ч тэр бүх асуудлыг зохицуулах гэж хичээ
  • Ажлаа номер нэгд тавиад бусад зүйлийг бүү үл тоомсорло
  • Өдөр бүр өөртөө зарцууах 15 минутыг өмчилж бай
  • Ажлынхаахаа үеэр түр зуур завсарлагаа авч, амрахаас бүү татгалз.  Хэсэг зуурын ч гэсэн амралт таны үр бүтээмжинд дэндүү сайнаар нөлөөлдөг юм шүү. 
  • Ямагт эрүүл гэсэн хоолыг сонгож ид
  • Яарч сандран байж, хам хум ходоодоо дүүргэх л зорилгоор хогийн хоол бүү халбагад
  • Амарч бай.  Дуг хийх нь өөрийг цэнэглэх шалгарсан арга
  • Facebook болон бусад онцын шаардлагагүй Веб хуудсуудыг ухаж хайран цагаа бүү үр
  • Таны амьдралд утга учир, өнгө нэмэхгүй л бол хоёрын хооронд, гурвын дундах зүйлд цагаа зарцуулах хэрэг юун
  • Буйдан дээрээ тухалж суучхаад, телевизрын суваг солиоч донтон бүү байгаарай.  Тэрний оронд яг өөрийн дуртай нэвтрүүлэг болон кинонуудыг үзчихээд зурагтнаасаа салж өөр ямар нэгэн юм хий
  • Харин үүний оронд янз бүрийн дасгал, сургуулилт хийн биеэ чийрэгжүүлэхийг хичээ.  Цэвэр агаарт алхах, гэрээ цэвэрлэх, дугуй унах, гүйх, иогийн дасгалууд хийх, эсвэл спорт заалруу ч явах гэдэг юм уу
 
 
  • Өөрийнхөө хэм хэмжээнээс давсан зүйлийг хийх ёстой гэж өөрийгөө бүү шахаарай.  Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдгийг ямагт сана
  • Өөрийн хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөө
  • Чамд дургүй хүмүүс чамайг сэтгэл гутралд оруулахыг бүү зөвшөөр
  • Өдөр бүрийг аз жаргалтай, хөгжилтэй байдлаар өнгөрүүлийг хичээ.  Сайн ажиглавал амьдралд баясах зүйл мундахгүй олон байдгийг та олж харах болно
  • Инээмсэглэх гэдэг нандин зүйлийг хэзээд бүү март. 
  • Юу хийх ёстойгоо байнга мэдэж бай
  • Бусад хүмүүс таны ажлыг хийгээд өгчих болов уу гэж бүү найд
  • Хэрэгцээтэй үед Үгүй гэж зоригтой хэл
  • Үгүй гэж хэлснийхээ төлөө өөрийгөө бүү буруутга
  • Өөрийн санаа зовнил, айдас, өөрийгөө буруутгах бүх байдлаа таягдан хая. 
  • Бусад хүмүүсийн хандлага, сэтгэл хөдлөл, байдлыг бүү өөр дээрээ тусгаж ав.  Чамд хамаагүй л юм чинь...
  • Өөрийгөө төгс бус хүн гэдгийг хүлээн зөвшөөр.  Таны хийж чадах зүйл бол аливаа зүйлийг өөрийнхөө хэмжээнд сайн гүйцэтгэх л юм. 
  • Ажлаа хийсэн үедээ хэтэрхий бүү гуниж гутар.  Амжилт өөд тэмүүлэх нэг алхам байжээ гэсэн байдлаар хүлээн ав.
  • Өөртөө болоод бусдад энэрэнгүй, сайхан ханд
  • Бүү гомдолло.  Энэ нь таны бие болон гадаад үзэмжинд муугаар нөлөөлөлх болно
  • Хайрла! Өөрийгөө хайрла! Бусдыг хайрла! Амьдралд хайртай бай!Та чаднаa.  Таны бүх зүйл дээр гялалзсан амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02