Оффисийн романсыг өөрийн албан тушаалд хор хөнөөл учруулахгүйгээр хэрхэн зохицуулах вэ?
2013, 4 сарын 22. 15:170
“Хувийн ажлыг бизнестэй хольж хутгах хэрэггүй” гэсэн хуучны үг байдаг. Гэхдээ олон цагаар ажиллах нь бидний амьдралд хэвийн зүйл болсон учраас ажлын байр гэдэг хэн нэг романтик хамтрагчтай учрах зайлшгүй эхний шат болчихдог тал бий.
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар та сэтгэл алдрах хэн нэгнийг хамтран ажиллагчаараа сонгох хэрэггүй гэнэ. Хэрэв зайлшгүй хамт ажиллахаар бол анхаарал болгоомжтойгоор Ромео, Жулетта болохыг зөвлөж байна. Та хоёрын хувьд ч, хамт олныхны хувьд ч тэр  ярилцахад тав тухгүй байдаг бол зөвөөр ойлголцох ямар нэг зүйл хийгээгүй л бол ажлын дараа гадагш гарах нь сайхан санаа мэт санагдаж болох юм. Та хүмүүстэй ажиллаж байхдаа хүмүүсийн хувийн асуудал руу хэт оролцохгүйгээр, ажил дээр баримталдаг нийтлэг бас албан ёсны харилцааны хэв маягтай байх ёстой. Тиймээс та үнэхээр ухаангүй дурласан бол таны оффис дээр хуваалцсан мэдээлэл тухайн харилцааг тань нэн даруй устгах зүйл байж таарахгүй.



Хамтран ажиллагчтайгаа романс үүсгэхээр шийдсэн бол дараах зөвлөгөөг уншаарай:
  1. Гэрийн даалгавраа хий.  Хүний нөөцийн ажилтнаасаа хамтран ажиллагчтайгаа болзож болох талаар компаний ямар нэг бодлого байдаг эсэхийг асууж лавла. Хэдийгээр тийм бодлого байхгүй гэж хэлсэн ч гэсэн танай босс шууд удирдлаган доор байгаа хэн нэгэнтэйгээ болздог эхэсийг харах хэрэгтэй.
  2. Эхний харилцааг үүсгэхийн тулд оффлайн мессэж үлдээ. И-мэйл бичихээс татгалз. Ажлын дараа аяга кофе эсвэл өөр ямар нэг уух  зүйл санал болгохын тулд утсаар эвтэйхэн яриад үз. Хэрэв “тэгье” гэж хэлбэл ажлын дараа оффисоос өөр газар уулз. Хэрэв та хариулт нь ямар байх талаар итгэлгүй байгаа бол зарим нэг бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй байж магад.
  3. Бие даасан бай. Та хамтран ажиллагчсадтайгаа шинээр олж мэдсэн инээдтэй зүйлийн талаар хуваалцахаасаа өмнө таны романс үүсгэсэн хамтрагчаасаа салж байгаа эсвэл харилцааныхаа эхэн шатанд байгаа бол нөхцөл байдлыг харангаа хүлээх хэрэгтэй. Энэ бол өөрийн асуудлыг хэнд ч мэдэгдэхгүйгээр зохицуулах хангалттай арга.
  4. Ажлын бус цагаар хийдэг зүйлсээ нийтэд нөлөөлөхүйцээр харуулахгүй байх. Ажлын бус цагаар хийдэг зүйлсээ нийтэд нөлөөлөхүйцээр харуулахгүй байх. Хэрэв та хамтран ажиллагчтайгаа харилцаа холбоо үүсгэсэн бол ажлын цайны газарт гар гараа барилцаж, хурлын ширээний доогуур хөлөөрөө шүргэлцэх, хурал удирдаж байхдаа хурал эхлэхээс өмнө үнсэлт илгээх гэх мэт зүйлсийг хийх талаар бодох  хэрэггүй. Танай хамтран ажиллагсад таны даруу төлөв занд л талархах болно.
  5. Оффлайн байх. Романтик эсвэл сексийн утга илэрхийлсэн и-мэйл бүү илгээ. Таны хувийн мессежийг хэн нэгэн “илгээх” товчийг дарсан л бол унших боломжтой бөгөөд таны хамтрагч ч романтик бодлуудаа ажлын хамт олонд мэдэгдэхгүй байхыг хүсч болно шүү дээ.
  6. Ажлын ёсзүйг эвдэхгүй байх. Ажлаа үр дүнтэйгээр үргэлжлүүл. Хэрэв таны хувийн амьдрал ажилд тань нөлөөлж эхэлбэл хамтрагчаа сонгох уу ажлаа сонгох уу гэдэг асуулт тулгарна.
  7. Нууцаа хадгал. Та хэдийгээр хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг, тусч харилцаатай мэт байдаг ч нууцаа хадгалах нь таны хувьд найдвартай арга. Компани, ажлынхандаа мэдэгдэхийг хүсэхгүй байгаа зүйлээ битгий хэл, битгий хий. Хэрэв таны оффисийн романс ажил дээрх дүрэм журмын эсрэг биш л байгаа бол энэ талаар бахархан ярьж болох юм.
  8. Ажлаас гарахад бэлтгэлтэй байх.  Тухайн харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээс хамаараад ажлаа солиход бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв таны харилцаа эцэслэх эсвэл та хоёр харилцаагаа зузаатгахаар шийдвэрлэсэн бол урт удаан аз жаргалын төлөө заавал хамтдаа ажиллах шаардлагагүй бөгөөд хэн нэг нь өөр ажил хайх хэрэгтэй. Нөгөө талаар та хоёрын харилцаа уйтгартай болж эхэлбэл хуучин амрагтайгаа өглөө бүр уулзалдаад байх шаардлагагүй амар болно.
Эцэст нь Үүнийг зуршил болгох хэрэггүй. Хэрэв та бусадтай адил оймсоо сольж байгаа юм шиг л үе үе хэн нэгэнд дурлаж эсвэл уйдаад дараа нь зөндөө олон хуучин амрагуудтайгаа нэг оффист ажилладаг байхдаа аз жаргалтай байснаа дурсдаг бол тэд үнэхээр таны сонголт биш гэсэн үг. Тиймээс та бар, клуб руу амьдралын хайраа олох зорилгоор л явах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00