Амжилттай яваа хүн цөөхөн найзтай байдаг
2013, 4 сарын 23. 11:130
Ажил, амьдралын хувьд улсдаа төдийгүй дэлхийд цойлж яваа хүмүүсийн хувьд хэрэгцээтэй үед шаардлагатай нөөц бололцоогоороо тусалдаг цөөхөн хэдхэн найзтай байдаг гэнэ. 
 

Судлаачдын олж тогтоосноор “Та хэдэн сайн найзтай вэ?” гэсэн асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх нь “Өөрт тулгамсан чухал асуудлуудаа хуваалцаж, ярилцах 4 сайн найзтай гэж хариулсан бөгөөд дээд тал нь 6 байдаг” гэжээ.  Мөн түүнчлэн “Дээрх тооноос хол давсан олон сайн найзтай байвал тэнд жинхэнэ амьд харилцаа, бүрэн ойлголцол гэж байхгүй” гэж тэд хариулжээ.
Амжилтын оргилд гарсан хүмүүс үүнийг сайн мэддэг.  Тиймдээ ч тэдгээр хүмүүс баяжих тусмаа цөөхөн хэдхэн сайн найз буюу гарын арван хуруунд багтах “бизнесийн түнштэй” болдог. 



Харин жирийн нэгэн ажилчин хүний хувьд сайн найз олонтаа байх нь элбэг.  Учир нь санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрч чадаагүй энгийн хүмүүс бусдыг ялгаварлахгүйгээр харьцдаг учир тэдэнд сайн найзууд олон байдаг. 
Дээрхийг тайлбарлах шалтгаан нь тун энгийн.  Та ойр дотны гэх олон найзтай гэж бодоход тэр болгон хүн бүртээ тулж харьцах боломж хомс юм. Харин амжилттай яваа хүмүүс шиг итгэл даасан хэдхэн сайн найзтай байх нь хэрэгцээтэй үед гар таталгүй туслах бөгөөд хэдэн зуун хүний жирийн нэг найз байснаас хавьгүй дээр юм.
Та үүнтэй санал нийлж байна уу?
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17