Сайн ажилчдын гаргасан алдааг ухаалаг дарга нар уучилж чаддаг
2013, 4 сарын 23. 12:440
Бизнесийн талбар дахь удирдагчдад хүлээн зөвшөөрөх ёстой зүйл байдаг нь ажилчдынхаа гаргасан алдааг уучлах явдал юм.  Учир нь тухайн ажилтан алдаан дээрээсээ суралцаад улам илүү өсдөг.  Ямарваа нэгэн компани, албан байгууллагын хөгжлийн хөшүүрэг нь чадварлаг боловсон хүчин байдаг.  Тиймээс удирдагч хүн ажилтнуудынхаа ур чадварыг өсгөх тал дээр анхаарах нь зүйтэй.  Харин яаж компаниа эрсдэлд оруулчихгүй шиг тухайн хүний гаргасан алдааг эерүүлэх вэ?
 

Ингэхийн тулд юун түрүүн бизнесийн аль хэсгийн үйл ажиллагаанд алдаа дутагдал гарч болзошгүйг урьдаас олж харах хэрэгтэй.  Мөн түүнчлэн хэрвээ асуудал, алдаа гарлаа гэж бодоход ямар замаар тэр асуудлаас гарах боломжтой аргуудыг аль хэдийн олж мэдсэн байх.
Дараа нь тухайн алдаа гаргасан ажилтанд компаний дүрэм журмыг сайтар ойлгуулах хэрэгтэй.  Эхний удаад санамсаргүйгээр алдаа гаргавал, үүнийг хүлээн зөвшөөрсөн нь дээр.  Харин яг тэр алдаагаа дахин давтаж гаргавал энэ бол уучлашгүй асуудал.  Эхний удаад гаргасан алдааг багаараа, хамт олноороо ярьж, зөвлөлдөж байж шийдэж болох бөгөөд урьдны гаргасан алдаагаа харин дахин давтвал танд туслах хүн олдохгүй л болов уу. 



Бид бүгдээрээ л алдаа гаргадаг.  Хэрвээ, хэн нэгэн алдаа гаргахгүй байнаа гэдэг бол дулаахан намгандаа шигдэж суучихаад гарахгүй гүрийгээд байгаа мэлхийтэй адил бөгөөд ямар нэгэн шинэ зүйлийг оролдож үзэхгүй, туршиж үзэхгүй байгааг л харуулж байгаа юм.  Алдаа гаргаад, тэр алдаанаасаа суралцаад, нэг унасан ч ухрах биш, урагшаа алхах нь хувьдаа өсөх том боломж юм. 
Жон Вүүдин гэдэг хүн “Та ямар ч алдаа гаргахгүй байна аа гэдэг бол юу ч хийхгүй байна аа гэсэн үг” гэж хэлсэн байдаг. 
 

Тиймээс сайн удирдагчид ажилтнуудынхаа хийсэн алдааг хүлээн зөвшөөрч, уучилж чаддаг.  Аа, нөгөө талд сайн ажилчид алдаанаасаа суралцаж, илүү хариуцлагатай болж, алдаагаа ухамсарлаж, хийсэн алдаагаа засахын төлөө оролдож дахин тиймэрхүү төрлийн алдаа гаргахгүй байхыг хичээдэг. 
Тиймээс ухаалаг ажилчид дахин алдаа гаргахгүйн тулд доорх зургаан А-ын зарчмыг баримталдаг. 
  • Admit-Алдаа хийжээ гэдгээ ойлгох
  • Apologize-Алдаа гаргасандаа гүнээ харамсах
  • Acknowledge-Хаана алдсан бэ гэдгээ олж мэдэх
  • Attest-гаргасан алдаагаа засахын тулд хэрэглэх арга замуудыг төлөвлөх
  • Assure-гаргасан алдаагаа дахин гаргахгүйн тулд гарч болох эрсдлийг урьдаас тооцоолох
  • Abstain-нэг удаа гаргасан алдаагаа дахин давтахгүй байх
Алдаа гаргана гэдэг бол асуудал биш, харин алдаа  гаргасныхаа дараа ямар арга хэмжээ авах вэ гэдэг л чухал юм. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02