Ямар ажлын саналыг хүлээн авах вэ?
2013, 4 сарын 25. 10:380
Хэдэн хэдэн газар өргөдөл өгч, ярилцлаганд орсны дараа таны ажил хайх явц эцэс болж, хоёр компаниас ажлын санал ирлээ. Гэхдээ одоо аль саналыг нь хүлээж авахаа шийдэх хэрэгтэй. Аль аль нь тодорхой салбарт эерэг хандлагатай, таны зүгээс бодож үзэх хэд хэдэн хүчин зүйлс байгаа. Гэхдээ л хэрхэн шийдэх вэ? Гэдэг асуулт үлдсээр л байна.
Тухайн ажлын саналыг хүлээж авах эсвэл татгалзахад дүгнэж цэгнэх шаардлагатай хэдэн зүйлс байгааг анхаараарай.
 

Цалин, урамшуулал
Хэрэв цалин таны хувьд тодорхойлох ёстой хүчин зүйл бол таны ур чадвар, туршлагад тохирч байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Аль компани нь илүү өндөр цалин санал болгож байна?
Ерөнхий багцаар нь бодож үз. Хэрэв А компани Б компаниас бага цалин санал болгож байгаа ч компаний машин, эрүүл мэндийн зардал гэх мэт илүү дээр урамшуулал санал болгож байна у? А компани таны цалин дээр 30-40% нэмсэнтэй адил их хэмжээний урамшуулал санал болгож чадах уу?
Хэрэв гүйцэтгэлтэй холбоотой бонус цалингийн ихэнх хувийг эзэлж байгаа бол түүнд хэрхэн хүрч болох талаар бодож үзээрэй. Хэрэв та зорилгодоо хүрч чадахгүй бол үндсэн цалин таньд хангалттай юу?
Та 7 хоног бүрийн 40-50 цаг магадгүй түүнээс ч их цагийг ажил дээр өнгөрүүлэх учраас тухайн ажлаас яг юу хүсч байгаагаа үнэлж цэгнэх хэрэгтэй гэдгийг сана. Өндөр цалин авах нь сайн хэрэг ч цаашид дэндүү явцуу ойлголт болж мэдэх юм.

Компаний байршил
Та ажлынхаа байршлыг өөрчлөх үү? Хэрэв тийм бол танай гэр бүлд ямар нөлөө үзүүлэх вэ? Шинэ оффис руу очиход хэр их цаг зарцуулах вэ?
Гэрээсээ ажил руу очиход нэг цаг зарцуулдаг бол энэ үйлдлийг өдөрт 2 удаа, 7 хоногийн 5 өдөр хийх учраас итгэмээргүй их цагийг галт тэрэг, нийтийн унаанд өнгөрүүлнэ. Өдөр тутам ажилдаа явах, ирэх зардлыг тооцолгүй орхиж болохгүй.
 

Компаний хэмжээ ба нэр хүнд
Хэрэв та өөрийн сонгосон салбартаа ажиллаж эхлэх гэж байгаа ч өндөр шилэн барилгад ажиллах нь таны Сиви-ний нэр хүндэд сайнаар нөлөөлж болох юм. Гэхдээ том корпороцид ажиллах нь том машины өчүүхэн жижиг араа шүд болох аюултай.
Та хүчээ сорьж, өөрийгөө илэрхийлэх боломжийг нээж, өөрийн ур чадвар, туршлагаа ашигламаар байна уу? Эсвэл жижгэвтэр компанид эрх чөлөөтэй, илүү урам зоригтой ажилламаар байна уу?

Албан тушаал ахих боломж
Бид шинэ хүч сорьсон зүйл хийх, шинэ ур чадвар сурч мэдэх боломжийг хайх, албан тушаалаа ахиулах хэрэгтэй учраас бидний ихэнх нь ажлаа сольдог. Ажил олгогч тус бүрийн сургалт болон албан тушаал ахиулах боломжийг харах хэрэгтэй.
Та байгууллагын бүтэц, ажил үүргийн талаар судалж, дээшээ эсвэл доошоо шилжиж болох цар хүрээг нь судал.

Таны шинэ босс
Та босстойгоо ажлын сайн харилцаатай байх хэрэгтэй гэж боддог уу? Та шинэ ажил олгочтойгоо тааламжтай ажиллах эсэхийг тодорхойлдог учраас энэ харилцаа маш чухал.
Тэд ярилцлаган дээр хэр байсан бэ? Ярилцлагын хоёр дахь хэсгийн төгсгөл үеэр аль босстой ажиллавал таньд илүү тохиромжтой эсэх талаар бодоод үзэх хэрэгтэй.
 

Цаасан дээр бич
 Хоёр багана зураад хоёр компаний нэрийг толгойн хэсэгт нь тавиад өөрийн тодорхойлсон шинжүүдээр үнэлж бич. Тодорхойлолт тус бүрээр компаниудыг үнэлж, оноогоор дүгнэ. Тэгээд хамгийн өндөр оноо авсан нь таны сонголт байх болно.
Энэ бүхний дараа ч та шийдэж чадахгүй байгаа бол зөн совиндоо л итгэж найд. Ихэнхдээ таны зөн совин л үнэнийг хэлдэг.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02