Та ярилцлаганд орохдоо...бүү мартаарай
2013, 4 сарын 26. 10:390
Бидний ихэнх нь ярилцлаганд орохдоо хэрхэн, яаж хувцаслаж хүний нүдэнд дулаахан харагдах вэ гэдэг дээр анхаардагаас биш үнэртэй усны талаар бодох ч сөхөөгүй байдаг.  Хачирхалтай нь судлаачдын үзэж буйгаар ярилцлаганд ороход түрхсэн сүрчиг ярилцлагын үр дүнд нөлөөтэй гэжээ.  Тиймээс үнэртэй усны талаарх хайнга бодлоо хаях цаг болжээ бүсгүйчүүдээ!  Хувцас загварын ертөнцөд өөрийн нэрээ сийлж үлдээж чадсан дайчин бүсгүй Коко Шанел юу гэж хэлснийг санаж байна уу?.  “Сүрчиг түрхдэггүй эмэгтэй хүний ирээдүй бүүдгэр байдаг” гэж тэрээр хэлсэн.  Тиймээс энэ цаг мөчөөс эхлэн ярилцлаганд орохдоо сайхан үнэрийг өөртөө шингээж ороорой. 
 
  1. Модлог, байгалийн үнэртэн: Иймэрхүү төрлийн үнэртэн хэрэглэдэг бүсгүйчүүд найдвартай, үнэнч шударга байдаг.  Ярилцлаганд орохдоо та марталгүй өөрийн дуртай энэхүү үнэртэнгээ түрхээд очвол ярилцагч хүн таны ярьж буй зүйлд эргэлзээгүй итгэх бөгөөд таныг ажилчдынхаа нэг болгоход алдах зүйлгүй гэж боддог.
  2. Байгалийн үнэртэн: Энэ төрлийн үнэртэнг хэрэглэдэг бүсгүйчүүд эрч хүчтэй, цовоо сэргэлэн, зүрх зоригтой байдаг.  Ямар ч албан байгууллага ийм хүнийг ажилд авахаас татгалзана гэж үү? Энэ төрлийн үнэртэй ус хүн бүхэнд таалагддаг.  Учир нь байгалийн анхилуун сайхан үнэрт хэн дургүй байхав дээ.  Тийм биздээ?
  3. Хурц, тод үнэртэй сүрчиг: Энэ нь ямар ч хүнд сайхан мэдрэмжийг төрүүлдэхүйц үнэртэн.  Хэрвээ та урлагийн салбарт ажилд орох гээд ярилцлаганд уригдсан бол эсвэл нийгэмд хөлөө олсон нөлөө бүхий хүмүүстэй уулзахаар болсон бол үнэртэнгээ бүү мартаарай. 
  4. Анхилуун цэцэгсийн үнэртэй сүрчиг: Энэ төрлийн усыг эмэгтэйлэг, зөөлөн,  цагаахан сэтгэлтэй бүсгүйчүүд түлхүү хэрэглэдэг.  Өрсөлдөөн ихтэй том компанид ярилцлаганд орохдоо энэ төрлийн үнэртэнг түрхээд амжилт олохгүй.  Харин үйлчилгээний салбарт, олон нийттэй ажиллах албан тушаалын ярилцлаганд ороход энэ үнэртэн танд тусалж чадна.
Гэхдээ!!! Энэ хорвоогийн эрхэмсэг бүсгүй танд сануулах зүйл байна аа бас.  Ямар ч албан газрын ярилцлаганд ороход анхилуун сайхан үнэр таны туслагч байж чадах ч сүрчигнийхээ хэмжээг хэтрүүлж бүү түрхээрэй. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04